🔴 Л.Энх-Амгалан: Сүүлийн гурван жилд судалгаанд 280 тэрбум төгрөг зарцуулаад байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

01 05сар 2024
Боловсрол 830

🔴 Л.Энх-Амгалан: Сүүлийн гурван жилд судалгаанд 280 тэрбум төгрөг зарцуулаад байна

Засгийн газрын хуралдаанаар Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг баталсан байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-БШУЯ-наас гарааны компани болон технологи дамжуулах төв хамтын оффисын зохицуулалтыг шинэ шатанд гаргах шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлаа Засгийн газрын хуралдаанд орж шийдвэрлүүллээ. Өнгөрсөн хугацаанд гарааны компанийг дэмжих үүднээс татварын олон хөнгөлөлтийг үзүүлж ирсэн. НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, зарим тохиолдолд гаалийн татварыг хөнгөлж байна. Гэтэл судалгаанаас харахад гарааны компаниуд дараагийн шатанд гарч чадахгүй байгаа нь ажиглагдсан. Иймээс Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа.

Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлохдоо шинжлэх ухаан, инновац, технологийн сэргэлтийг багтаасан. .

Дэлхий дээр манай улс эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо сүүл мушгиж байна. . Гэтэл бусад улс орнууд хамгийн багадаа 2-3 хувийг зарцуулдаг. Иймээс энэ асуудалд анхаарал хандуулах шаардлага үүссэн. Бид жилд 400 тэрбум төгрөгийг шинжлэх ухаандаа зарцуулах шаардлагатай.

. Иймд технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг баталж байна.

Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, төслөө хэрэгжүүлэх тав хүртэлх жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.

Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх