СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Изинис эйрвэйс компанийн онгоц БНХАУ-аас ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж aviationsourcenews.com-д хандан "Монголын Изинис Эйрвэйз компанийн шинээр худалдаж авсан JU-1332 бүртгэлтэй Airbus A330-200 ачааны онгоц нь Хятадаас 50 тонн цэргийн хувцас, техник ачиж Оросыг чиглэн явж байна. Даатгалын байгууллага энэ асуудлаар мөрдөн байцаалт явуулж, Хятадаас их хэмжээний цэргийн бараа авчирсан болохыг тогтоосон. "Изинис Эйрвэйз" Оросыг Украин руу довтлоход шууд тусалж байна" гэсэн мэдээллийг өгчээ. 

Одоогоор тус онгоц Улаанбаатар хотод байна гэж таамаглаж байгаа юм байна. 

 


Учир нь уг онгоц хамгийн сүүлд 2022 оны 11-р сарын 30-нд Бээжингээс нислэг үйлдэж, Хятадын Эрэээн хот дээгүүр нисэж байхдаа дохио  нь алдагджээ. Хэрэв онгоц үнэхээр Оросын бааз руу чиглэж байсан бол Оросын засгийн газар транспондерийн дохиог хаасан эсэхийг шалгах байсан гэж үзэж болно. Арваннэгдүгээр сарын 30-наас хойш иймэрхүү томоохон их биетэй онгоцны өөр нислэг хийгдээгүй байгаа нь тийрэлтэт онгоц Улаанбаатарт буусан гэсэн санааг баталж байгаа аж.

AviationSource энэ асуудлаар ILFC, AerCap, Изинис Эйрвэйз компаниудад хандсан боловч нийтлэх үед аль ч тал хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: aviationsourcenews.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ззз
2 жилийн өмнө
202.21.108.43

Дандаа хүний ул шагайхын төлөө төрсөн юм шиг байх юм.ХүниЙ ул шагайдаг хүмүүс хэзээ ч сайн явдаггүй юмдаа.Дандаа хар энериг

Оросоос зайгаа ав
2 жилийн өмнө
192.82.73.193

Оростой их холбогдвол соёлт ертөнцийн орнууд зайгаа барьж Орос шиг хамгийн хараал идсэн орны тоонд орно гэж мэд. Түүгээр явсан гайг битгий өөр дээрээ татаад бай. Хэрвээ Оросод тусласан нь нотлогдвол нисэх онгоцоо хураалгана барууныхан эдийн засгийн хориг тавьж гадаад валют банкны үйлчилгээгээ хаалгана шүү оркуудаа. Оросын фашист түрэмгийлэлийг дэлхий нийтээрээ эсэргүүцэж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.