🔴 О.Цогтгэрэл: 2020-2024 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих ямар ч боломжгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр 871

🔴 О.Цогтгэрэл: 2020-2024 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих ямар ч боломжгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Үүнд, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Газрын багц хууль, АН-ын гишүүд, дэмжигчдэдээ хандсан уриалга гаргах зэрэг багтжээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-УИХ-ын чуулганы хуралдаанаас Газрын багц хуулиар Ардчилсан нам тав хоногийн завсарлага авсан. Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох маш чухал хууль. Газрын ерөнхий хуульд тусгах, хэлэлцэх заалтууд байгаа учир ийнхүү завсарлага авсан. Тодруулбал, орон нутгийн өөрөө удирдах эрх рүү халдаж буй, төвлөрсөн удирдлага ихэдвэл төр, Засгийн газар данхайна. Мөн газрын багц хуулийг дагаж орж ирж буй Газар чөлөөлөх тухай хуульд нийгмийн тусгай хэрэгцээнд газрын хүчээр чөлөөлөх зарим зүйл заалтыг тусгасан нь хүний эрхэд халдаж буй ардчилсан тогтолцооны эсрэг зүйл заалт гэж үзэж байна. Мөн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой тусгах зүйл заалтууд байна. й гэсэн байр суурьтай байгаа. 

Монгол ардын намын мөрийн хөтөлбөрийн хот ба хөдөөгийн хөгжил хэсэгт нийт 207 зүйл заалт амласан байна. Үйлдвэр технологийн арван парк байгуулна гэж амлажээ. Өнөөдөр түүнээс хэд нь биелсэн бэ. Энэ бүх ажил зөвхөн цаасан дээр л явж байна. Үүний цаана ажлын байр, иргэдийг орлоготой болгох асуудал яригдана. Мөн, төв суурин газрын 70-аас дээш хувийг орон сууцаар хангана гэж тусгажээ. Үүний хэдэн хувь нь биелсэн бэ? Монгол Улсын 99 сумыг жишиг сум болгоно гэжээ. Гэтэл өнөөдөр нэг ч сумыг орчин үеийн стандартад нийцүүлж жишиг байдалд хүрээгүй байна. Энэ мөрийн хөтөлбөрийн заалтууд нэг жилийн хугацаанд биелэх үү? Орон нутагт 5000 түрээсийн орон сууц барина гэж амласан энэ ажил хэрэг болсон уу? Орон нутгийн өөрөө удирдах байдал алдагдаад байна. Орон нутгийг бие даан хөгжүүлэх байдал улам хумигдаж байна. 

Гуравдугаарт, УИХ дахь АН-ын бүлэг бүх гишүүд, дэмжигчидтэйгээ бүрэн нээлттэй хамтран ажиллах уриалга гаргаж байна. МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй. . Манай намын тухайд сөрөг хүчин учир 2020-2024 онд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна гэсэн юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх