🔴 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт очиж Чингис хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр 705

🔴 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт очиж Чингис хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулж Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хэнтий аймаг Их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан. Ингэснээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжиж, тус аймаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх боломжтой гэж тэрбээр хэлжээ. 

Ташрамд дурдахад Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойг тохиолдуулж, Их хааны мэндэлсэн нутаг Хэнтий аймгийн Дадал суманд олон улсын жишигт нийцсэн “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлж буй ажээ.

Мөн Засгийн газрын шийдвэрийн хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалт өрнүүлж, Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбох, зүүн бүсийн транзит тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Одоогоос 60 жилийн өмнө, 1962 онд төр, нийгмийн зүтгэлтэн Дарамын Төмөр-Очирын санаачилга, уран барималч Лувсанцэрэнгийн Махбалын загвар, удирдлагаар Чингис хааны гэрэлт хөшөөг бүтээж байжээ

2 Сэтгэгдэл

  1. Эрдэнэ

    Тэгээд хотод ирж цэцэг өргөх гээд хар хурдаараа гүйчихсэн юм уу

  2. Эрдэнэ

    Тэгээд хотод ирж цэцэг өргөх гээд хар хурдаараа гүйчихсэн юм уу

Сэтгэгдэл үлдээх