🔴LIVE: Монголын даатгалын холбооны нэрэмжит 15 дахь удаагийн спортын их наадмыг шууд дамжуулж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт 1130

🔴LIVE: Монголын даатгалын холбооны нэрэмжит 15 дахь удаагийн спортын их наадмыг шууд дамжуулж байна

Монголын даатгалын холбооны нэрэмжит 15 дахь удаагийн спортын их наадмыг шууд дамжуулж байна.

Энэ удаагийн тэмцээнд даатгалын салбарын 19 байгууллагын 500 гаруй баг тамирчид спортын зургаан төрөлт тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ:

Монголын даатгалын салбар үүсэж хөгжөөд 88 жилийн нүүрийг үзэж байна. Монгол улсын Засгийн газраас биеийн тамир, спортод өндөр ач холбогдол өгч байгаа. Тив дэлхийн олимпод эх орныхоо нэрийг гаргасан олон алдартай тамирчдыг түрүүлж байна. Хамгийн чухал нь биеийн тамир спортоор олон нийтийг хичээллүүлж, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох явдал. Энэ хүрээнд Монголын даатгалын холбооны нэрэмжит 15 дахь удаагийн спортын их наадам болж байна. Тус тэмцээнд оролцож буй 500 гаруй залуучууд Засгийн газрын зорилтод үнэтэй хувь нэмэр оруулж байна гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх