🔴Ж.Батжаргал: Даатгалын салбар жилд 140 их наядын үнэлгээтэй эрсдэлийг хүлээж авдаг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт 916

🔴Ж.Батжаргал: Даатгалын салбар жилд 140 их наядын үнэлгээтэй эрсдэлийг хүлээж авдаг

Монголын даатгалын холбооны нэрэмжит 15 дахь удаагийн спортын их наадам болж байна. Энэ удаагийн тэмцээнд даатгалын салбарын 19 байгууллагын 500 гаруй баг тамирчид спортын зургаан төрөлт тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Монголын даатгалын холбооны ерөнхий захирал Ж.Батжаргал:

-Цар тахлын улмаас уламжлалт энэхүү тэмцээнээ зохион байгуулалгүй хоёр жилийн хугацаанд завсарласан. Энэ удаагийн тэмцээнийг даатгалын салбарын залуучууд маань нэлээн хүлээлттэй байсан. 15 дахь удаагийн тэмцээнээ спортын зургаан төрлөөр хийж байна. Оролцогч залуус бүгд хурд хүч, спортын авьяас чадвартай тул тэмцээн нэлээн өрсөлдөөнтэй болж байна.

Даатгалын салбар хурдацтай хөгжихийн хэрээр иргэдийн даатгалд итгэх итгэл нэмэгдсэн. Даатгалын үйл ажиллагаа цахимжиж хурдан хугацаанд шийдвэрлэгдэж байна. Үйлчилгээ сайжрахын хэрээр иргэдийн даатгалд эрсдэлээ шилжүүлэх сонирхол нэмэгдсэн. гэлээ.

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хөөе хамаа даатгалын компанийн салбарууд чинь зайлшгүй тохиолдол дээр 370000 төгрөгний нөхөн төлбөр дээр цагдаагийн тодорхойлолт нэхээд байна.Энэ хэдэн балай юмнуудаа цэгцэлж чадах уу.370000 төгрөгний нөхөн төлбөр авах гэж 100000 төгрөгөөр торгуулж 5 оноо хасуулж байдаг кейс шинээ байгаа шүү.

  2. Зочин

    Даатгалын салбарын нэр хүндийг хэн унагаж байгаа наад компаниуд чинь унагаж байна.Холбоо шүү ухаантай юм бол наад ажиллаа хий Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар л нэг хөрөнгө босгоод жаахан сэргэж байсан ш дэ яс юман дээр. Албан журмаар даатгалд хамрагдана нөхөн төлбөр өгөх болхоор зайлшгүй буруу этгээд нь тодорхой тохиолдолд цагдаа дуудна, салбарууд нь нэгэн ч ирэхгүй зураг явуул гэнэ, тодорхойлолт нэхнэ салбарууд нь гэж нэг ч төгрөгний мэдлэггүй салбарын захиралууддаа итгэхгүй танай холбоо гэж байх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу.

Сэтгэгдэл үлдээх