БИЧЛЭГ: Крымийн гүүрэн дээрх дэлбэрэлтийг "террорист үйлдэл" гэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Дэлхий дахинд 1477

БИЧЛЭГ: Крымийн гүүрэн дээрх дэлбэрэлтийг "террорист үйлдэл" гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн хойг дахь гүүрэн дээр гарсан дэлбэрэлтийг "террорист үйлдэл" гэж мэдэгдээд, Украиныг буруутгажээ.

Тэрээр өнгөрөгч бямба гарагт болсон уг явдлын талаар "Энэ бол Оросын иргэний дэд бүтцийг устгах зорилготой террорист үйлдэл гэдэг нь эргэлзээгүй. Үүнийг зохион байгуулагч, гүйцэтгэгч болон ашиг хүртэгчид нь Украины аюулгүй байдлын алба" хэмээн буруушаасан байна.

Харин Гүүрэн дээр дэлбэрсэн ачааны машин Болгар, Гүрж, Армен, Умард Осет, Краснодарын хязгаараар дамжин явсан болохыг мөрдөн байцаагчид тогтоосон гэж тэрээр хэлсэн юм.

бөгөөд шатахуун тээвэрлэж явсан долоон вагон шатсан байна. Гэхдээ тус гүүр зөвхөн тодорхой хэмжээний эвдрэл авсан бөгөөд халдлагаас хэдхэн цагийн дараа зорчих хэсгийг хэсэгчлэн нээж, хөдөлгөөнийг зөвшөөрсөн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Керчийн хоолой дээгүүр 19 км үргэлжлэх уг гүүрээр Оросын цэргийн хүчин Украины өмнөд хэсэг рүү цэргийн техник, сум хэрэгсэл, бие бүрэлдэхүүнээ зөөвөрлөдөг бөгөөд хангамжийн чухал зам нь юм.

Одоогоор энэхүү халдлагад хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк ноён Путины мэдэгдлийг үгүйсгэж, "Энд ганцхан террорист улс байгаа ба дэлхий дахин хэн болохыг нь мэднэ" хэмээжээ.

Эх сурвалж: BBC

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Фашизмаас Украйныг чөлөөлөх ариун дайн шүү . Одоо Украйн бүр доошоо орж террор хийдэг болсон бна. Ийм учир бүрэн устга

Сэтгэгдэл үлдээх