УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар /2022.10.03/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Манай бүлгийн хурал хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, 2023 оны төсвийн тухай хуулийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Хоёрдугаарт, УИХ-ын тухай хуульд өнгөрөгч долдугаар сард өөрчлөлт орсны дагуу АН-ын бүлгийн удирдлага өөрчлөгдсөн. ҮХЦ дээр маргаан үүссэн асуудлаар гишүүддээ мэдээлэл өглөө.
Төсөв хэлэлцэж эхэлж буйтай холбогдуулан /2022.10.03-2022.11.15 хэлэлцэнэ/ ирэх сард эдийн засгийн асуудлаар парламент "амьсгална". 13 асуудлаар Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд орсныг баталж, мэдээлэл гаргалаа.
Манай улсын сүүлийн жилүүдийн байдал болон ирээдүйгээс харвал "Дундаж давхрага" байхгүй болох нь. Өдрийн 2 долларын орлготой хүнийг ядуу биш гэж үзэж байна. 200 000+1 төгрөгийн орлоготой хүнийг ядуу биш гэж төр үзэж байна. Энэ бодлогын цаана "Зүүний хүчний бодлоготой нам" олон жил засагласны үр нөлөө харагдаж байна. Ирэх жилийн төсвийн төсөөлөлд нэмж 10 их наядын өр тавихаар төлөвлөж байгаа юм байна. Талыг нь дотоодын зах зээлээс үнэт цаас гаргаж авна гэж байна. Бизнесийнхэнд мөнгө очихгүй гэсэн үг. Төржсөн, төрийн өмч давамгайлсан, социалист эдийн засагтай орон болж хувирч байна.
Хэлэлцсэн хоёр дахь асуудал нь АН-ын бүлгийн эрхзүйн чадамж. УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү УИХ дахь намын бүлгийн даргыг өөрчилсөн хууль ҮХ зөрчсөн гэж ҮХЦ-д гомдол гаргаж, маргаан үүсгэсэн байна лээ. Маргаан үүсгэснээр уг хуулийн зүйл заалтийн үйлчлэл түдгэлзсэн болохоор АН-ын бүлгийн удирдлагыг томилсон шийдвэр хүчингүй гэж тайлбарласан.
ҮХЦ дээр маргаан шийдвэрлэх тухай хуульд зааснаар "Дунд суудлийн хуралдааны шийдвэр гарснаар тухайн хуулийн үйлчлэл түдгэлздэг". Тэгэхээр АН-ын бүлгийн удирдлагатай холбоотой хууль үйлчилж байгаа хэвээрээ гэсэн үг шүү.
-АН-ын бүлэг Төв банкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа үед та бүхэн ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Мэдээж. Өнгөрсөн оны мөнгөний бодлого 14,5 хувьтай байна. Мөнгөний бодлогыг алдаатай явуулсан зүйлс бий. Гэхдээ манай улсын валютын нөөц багассан ч эрх баригчид хэн нэгнээр туг тахих гэж байх шиг байна. Монголбанкны хийх ажил өөр. Гадаад хөрөнгө оруулалт татах асуудлыг Засгийн газар хийдэг. Гүйцэтгэх засаглалын төрийн алдаатай бодлого болохоос төв банкны удирдлагын алдаа бий юу гэдгийг ялгаж салгах ёстой.
-LRT төслийг танай бүлэг дэмжиж байгаа юу?
-800 тэрбум төгрөг тавигдсан гэж байна лээ. Төсвийн урсгал зардал 20 их наяд давсан байна. Хэмнэлтийн хуулийг гайхалтай үйлчилж байгаа гэж байгаа ч шаардлагагүй зүйлд хэт их мөнгө зарцуулах гэж байгаа нь таалагдахгүй байна. Монгол Улсын өр 33 тэрбум долларт хүрсэн. "Түгжрэл бууруулах" нэрийн дор хэт их зээл авах гэж байна. Өнгөлөн далдалсан их мөнгөөр тоглох гэж байна. 2022 онд 500 тэрбум төгрөгийг зарцуулсан ч юу хийсэн нь тодорхойгүй байна. Дээр нь хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын 50 гишүүн, нийслэлийн 26 гишүүн байна. Тэр 26 гишүүн түгжрэлийн 800 тэрбум дээр нэмээд нэг их наяд төгрөгийн төсөл оруулж ирж байна.
-АН-ын нэгдэл олны анхаарлын төвд байна?
-Үндсэндээ АН-д олон асуудал үүсэж байгаа ч хууль ёсны ганц байгууллага нь УИХ дахь АН-ын бүлэг. Эвлэж нэгдэх аливаа санаачлагыг бүлгийн гишүүд дэмжиж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та нарын ЯГ хэн нь АНам юм бэ Эрдэнэ Женко Тулгат Цогтгэрэл Батүүл Элбэг учирыг нь олохоо болилоо бүрмөсөн тарж бутараад зайлвал таарна
Архангайд намыг хагалан бутаргагч намынхаа гишүүдийн эсрэг ажилладаг хүнийг намын даргынн үүрэг гүйцэтгэгчээр тавиад байсан нөгөөх нь нутаг орноо зарсаг амуудал болон байнга л элдэв асуудалд орооцолдож аймгийн нэрийг муугаар гаргах юм.
Суманд мөнгө тарааж байхаар яаж ч бодсон сая дасан хотоо бод