БИЧЛЭГ: БНСУ-ыг "Хиннамну" хар салхи дайрч, нэг хүн сураггүй алга болжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Дэлхий дахинд, Байгаль экологи 2301

БИЧЛЭГ: БНСУ-ыг "Хиннамну" хар салхи дайрч, нэг хүн сураггүй алга болжээ

БНСУ-ыг өнгөрсөн шөнө дайрсан "Хиннамну" супер хар салхины улмаас нэг хүн сураггүй алга болж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн болохыг тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Өмнөд хэсгийн Гожэ хотын ойролцоо үүрийн 04:50 цагт газардсан уг хар салхи нь өглөөний 07:10 цаг гэхэд зүүн өмнөд эргийн Улсан хотыг дайрч өнгөрөн, Зүүн тэнгисийн зүг хөдөлсөн гэж Өмнөд Солонгосын цаг уурын албанаас мэдээлсэн юм. Салхины хурд нь 45 м/с-д хүрсэн "Хиннамну"-гийн хүч тус улсад урьд өмнө нь тохиож байсан хамгийн аюултай хар салхинуудын нэг болох 2003 оны "Мэми" хар салхитай төстэй байжээ.

аж. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уг эрэгтэй нь шөнийн 01:00 цагийн үед голд унасан бөгөөд түүнийг эрэн хайсаар байгааг тус улсын Гамшиг, аюулгүй байдлын төв штабаас мэдээлсэн байна.

Албаныхан Өмнөд Кёнсан, Өмнөд Жолла муж болон Пусан хотын хөрсний гулгалт, үерт автсан бүс нутгийн 2,661 өрхийн 3,463 иргэнийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлсэн бол 15,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөжээ.  бөгөөд олон хурдны зам хаагдаж, 20,334 байшингийн цахилгаан тасарсан байна.

Эх сурвалж: Yonhap

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх