🔴 LIVE: Л.Энх-Амгалан: Цомцог гэр, түрээсийн байраар сугалааны цэцэрлэгийг үгүй болгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Боловсрол 1240

🔴 LIVE: Л.Энх-Амгалан: Цомцог гэр, түрээсийн байраар сугалааны цэцэрлэгийг үгүй болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сугалааны цэцэрлэгийг үгүй болгох/бууруулах талаар ямар шийдвэр гарсан талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Улсын хэмжээнд 2-5 насны хүүхдүүдийн 75 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, 68557 хүүхэд хамрагдаж чадахгүй байна. .

Төсвийн хэмнэлтийн тухай хууль гарч, улмаар тодотгол батлагдсанаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. . Иймд, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сугалааны цэцэрлэгийг үгүй болгох/бууруулахын тулд, 

-Цэцэрлэг болгох боломжтой байруудыг түрээслэх,

-Орон сууцны нэгдүгээр давхрыг худалдаж авах,

-Гэр цэцэрлэг ажиллуулах,

-Хамран сургах тойргийн бүртгэлийг шинэчлэх,

-Байгууллагын цэцэрлэгийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр тогтлоо.

. 1000 багш хэрэгтэй болж байгаа. Иймд сургуулийн өмнөх боловсролын салбарт суралцаж байгаа төгсөх курсийн оюутнуудыг ажиллангаа суралцуулах боломжоор хангана. Байгууллагын 21 цэцэрлэгт 1700 хүүхэд хүмүүжиж байгааг төр бодлогоор дэмжинэ.

Судалгаа авч үзэхэд суралцагч хүүхдүүдийн 30-40 хувь нь хамран сургах бус тойргийнх байна. Иймд бүртгэлийг шинэчилж, хамран сургах тойргийн хүүхдүүдийн тоог 80 хувьд хүргэхээр зорьж байна. Ингэснээр Улаанбаатар хотын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34000 хүүхдийн 80-90 хувь нь хамрагдах боломжтой болно гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх