🔴 LIVE: Ч.Өнөрбаяр: Ц.Нямдорж хууль зохиодог байсан бол одоо өөртөө зориулж хууль батлуулах гэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1466

🔴 LIVE: Ч.Өнөрбаяр: Ц.Нямдорж хууль зохиодог байсан бол одоо өөртөө зориулж хууль батлуулах гэж байна

Ардчилсан нам долоо хоног тутмын 4/11 ээлжит мэдээллийн цаг болов. Долоо хоног бүрийн Пүрэв гарагт болдог ээлжит цагийг наашлуулсанаа тус намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус их хурал болох гэж буйтай холбоотой гэлээ. 

АН-ын дэд дарга Ц.Оюундарь:

-ҮБХ-ны ээлжит хурал зургаадугаар сарын 02-ны өдөр болно. Шинээр сонгогдсон ҮБХ-ны шинэ гишүүд анхны хуралдаа орно. Өнгөрсөн 3-р сарын 31-нд батлагдсан шинэ дүрмийн өөрчлөлтөөр гишүүд маань их хурлаар баталгааждаг. УДШ-д нэрс нь очиж бүртгүүлснээр бүрэн эрх хэрэгжинэ. . 123 гишүүн шинээр орж ирж байна. ҮБХ-ны хурлаар улс төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална. Дүрмээ ч батална. УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрэм, намын дотор мөрдөгдөх бүхий л дүрэм журмыг батална. Мөн намын 14-р их хурлын товыг хэлэлцэнэ. 

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:

-Өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль цахимаар болж өнгөрлөө. Гишүүд маш идэвхитэй оролцсон. Сонгуулийн санал, хураалтын үед ямар нэгэн санал гомдол /бичгээр/ ирээгүй. Зарим гишүүд санал өгөх процессын мэдээлэл дутуугаас Дотоод сонгуулийн хороо руу ярьсан. .
Ирэх сарын 2-нд сонгогдсон гишүүдийг баталгаажуулна. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлаар гишүүдийг баталгаажуулж, даргаа сонгож, дүрмээ хэлэлцсэнээр  дараагийн ажлууд хийгдээд явна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Би цаг үеийн асуудлаар гурван байр суурь илэрхийлье. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй /ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хуулийн өөрчлөлтийг татан авч байгаагаа дөнгөж сая мэдэгдсэн.Сур/. Төрийн албанд мэргэжлийн хүн дэвшүүлдэг болохоос дэвшүүлэн зайлуулах зарчим байж болохгүй. Эрх баригч намд Улсын ерөнхий прокурор хийчихээр хүн олдохгүй байгаад гайхаж байна. Н.Баганбанди, С.Дэмбэрэл гээд өвгөчүүдийг амраа л даа. Инээдэмтэй хэрэг. 

Дараагийн асуудал бол Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар МАН-ын дарга Д.Амарбаясгалан том том юм ярьж байна. Тэр хүн геополитик ярих болоогүй. Намынхаа хувьд баатар байж байж болох ч Монголын төлөө хийсэн нэг ч гавьяагүй. 2020 оны сонгуулийг та нар шударга бусаар явуулж, ялсан. Хэн санал өгч байгаа нь чухал биш, хэн тоолж байгаа нь чухал гэдэг Сталины үеийнх шиг зүйл болж байна. Хар машинтай холбоотой асуудал, иргэдийн гомдол саналыг хүлээж авахгүйгээр, тогтолцоогоо өөрчлөөгүй байж Үндсэн хуулийг мянга өөрчилнө гэвэл бүтэхгүй.

Д.Амарбаясгаланаас илүү Л.Оюун-Эрдэнэ ард иргэдийн зовлонг жаахан ч болов ойлгож байгаа байх. Үндсэн хуулийн өөрчөлтийг дэмжих дэмжихгүй тухай биш ард түмний сонгуулийг зөв явуулахад та нар анхаараач. 

Хоёрдугаарт, хүний эрхэд халддаг тогтолцоог Х.Нямбаатар аа чи өөрчлөх ёстой. Та УИХ-ын гишүүн байхдаа арай өөр юм ярьдаг байсан. . Засгийн газар хүний эрхийг хамгаалах тал дээр төсөв мөнгө гаргах цаг болсон. ХЭҮК-ыг ядарсан байдалтай байлгадаг. Гадны байгууллагынхан ирэхээр манай улс хүний эрхийг хамгаалдаг байгууллагатай гэж үзүүлэн маягаар харуулдаг. Х.Нямбаатар сайд аа та хуулиа татаж ав. Монголын төрд хэдэн жил сайд байсан нь чухал биш. Юу хийсэн нь чухал шүү.

Бас нэг зүйл нь Монголын төр төрийн сонгуулиа явуулж чадахаа больжээ.  Булган, Завхан аймагт нөхөн сонгууль явагдах боломжгүй ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Аймгийн сонгуулийн хороо зугтаад алга болсон. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийж, хариуцлагатай хандах ёстой. Улсын хэмжээний бүх сонгуулийг удирдлага арга зүйгээр хангах ёстой. Гэтэл ажлаа хийж чадахгүй байна. Хоёрхон аймагт хийж байгаа нөхөн сонгуулийг зохион байгуулж чадахгүй байж 2024 оны сонгуулийг яаж шударга зохион байгуулах вэ? Татвар төлөгчдийн мөнгөөр төсөвт сонгуулийг тусгасан байж зохион байгуулж чадахгүй байна. УИХ-ын дарга ч анхаарах хэрэгтэй. Мөн Үндэсний аюулгүй байдлын асуудлыг МАН-ын генсек биш, Үндэсний аюулгүй байдлын хороо ярих хэрэгтэй. Нам, төрийн өмнөөс ажиллахаа боль гэв.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ха Ха Ха

Сэтгэгдэл үлдээх