БИЧЛЭГ: Өмнөд Африкт үерийн улмаас 300 гаруй хүн амиа алджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Дэлхий дахинд, Байгаль экологи 753

БИЧЛЭГ: Өмнөд Африкт үерийн улмаас 300 гаруй хүн амиа алджээ

Өмнөд Африкийн КваЗулу-Натал мужийг хүчтэй хар салхи дайрч, их хэмжээний үер буусны улмаас 300 гаруй хүн нас баржээ.

Орон нутгийн эрх баригчдын хэлснээр, энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн аюултай хар салхи бөгөөд албаныхан гамшгийн онцгой байдал зарлахыг уриалж байгаа юм. ба аврагчид иргэдийг гаргаж аван, аюулгүй газарт хүргэхээр ажиллаж байгаа ч үзэгдэх орчин муу байгаагаас үүдэн аврах ажиллагаа хүндрэлтэй байгаа аж.

Түүнчлэн Дурбан хотыг Гаутенг мужийн эдийн засгийн гол цэгтэй холбодог чухал хурдны замын зарим хэсэг эвдэрч, хаагдсан бөгөөд ойролцоох чингэлгийн агуулах тэр чигээрээ үерт автаж, олон зуун чингэлэг урсан одсон байна. КваЗулу-Натал мужийн үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцэд олон тэрбум Өмнөд Африкийн рандын хохирол учирсан гэж орон нутгийн Засгийн газар тооцоолжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса үерт нэрвэгдсэн бүс нутагт очиж, хохирогчидтой уулзан, бүх талын тусламж үзүүлэхээ амласан байна. Тэрээр мөн энэхүү гамшгийг байгалийн хүчинтэй холбоотой гэж тодорхойлсон ч зарим иргэн үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Тэдний үзэж буйгаар, аж.

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх