БИЧЛЭГ: Бразилд үер, хөрсний гулгалтын улмаас 94 хүн амь үрэгджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Дэлхий дахинд, Байгаль экологи 1433

БИЧЛЭГ: Бразилд үер, хөрсний гулгалтын улмаас 94 хүн амь үрэгджээ

Бразилын Петрополис хотод их хэмжээний аадар бороо орсны дараа үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас багадаа 94 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Үерийн үеэр уулын энгэр дээрх хорооллууд хамгийн их хохирол амсаж, олон тооны байшин эвдэрч нуран, автомашинууд урсан одсон байна. Хамгийн их хохирол амссан нэгэн хорооллын 80 байшин эвдэрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Энэхүү байгалийн гамшгийн улмаас Петрополис хотын дарга онц байдал зарласан бөгөөд Эрэн хайх, аврах багийнхан амьд үлдсэн хүмүүсийг олохын тулд нуранги, шаврыг самнаж байгаа аж.

ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч Жаир Болсонаро хохирогчдод яаралтай тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Мөн онц байдал зарласан бүс рүү 180 гаруй цэргийг илгээсэн бөгөөд удахгүй илүү мэргэшсэн эрэл хайгуулын багууд ирэх төлөвтэй байна.

Нэгэн цагт Бразилын эзэн хааны зуны оршин суух газар байсан Петрополис нь одоо аялал жуулчлалын алдартай цэг болсон билээ.

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх