🔴LIVE: Б.Бат-Эрдэнэ: Төр, ард түмний хохирлыг барагдуулах ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Нийгэм 1280

🔴LIVE: Б.Бат-Эрдэнэ: Төр, ард түмний хохирлыг барагдуулах ёстой

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы хугацаанд Их хурлын даргын захирамжаар Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавих ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулан байгуулсан. 

Уг ажлын хэсэг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг хүлээжээ. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар томилогдсон байна. Харин өнөөдрийн хэлэлцүүлэгт тус ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцож байна.

Хөгжлийн банкны зээлийн ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг бид хаврын чуулганд танилцуулна.

Манай ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Бид бас томоохон бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг байгуулаад ажилдаа ороод явж байна. Нийт олгосон зээлийн нарийвчилсан судалгаа гаргаж, зээл авсан хуулийн этгээдийг мэдээллийг бэлтгэх, зээлийн хэмжээг тогтоох, зээлдэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг тогтоох, зээлийн барьцаа зэргийг бусад банктай харьцуулах, хэчнээн зээлдэгчийн зээл найдваргүйд тооцогдсон талаар, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хуулийн этгээдийн талаарх судалгаа мэдээлэл, зээл авсан мэдээллээ өөрчилсөн эсэх, Хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг жил тус бүрээр гаргах зэрэг 13 зүйл заалттай удирдамж гаргасан. Шат шатанд гарсан тайлан яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ? Энэ асуудлыг бид бүгд нийлж засаж залруулах ёстой. Төр, ард түмний хохирлыг барагдуулах ёстой. Улс төрчийн нөлөөлөл орсон, цаад эзэмшигчид яаж тогтоож, хэрхэн хариуцлага тооцох юм бэ гэдэг дээр анхаарах ёстой гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх