🔴 LIVE: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад урамшуулал олгодог болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Чуулган 1682

🔴 LIVE: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад урамшуулал олгодог болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, ШШГЕГ-ын 100 жилийн ой тохиож байгаа тул хэлэлцэх асуудлын эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх санал гаргаж хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор .

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийн зүйл бүрээр хэлэлцсэн байна. Ингэхдээ төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах, нэр томъёог жигдлэх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ш.Адьшаа, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа нарын гишүүн асуулт асууж, хариулт авлаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хөдөө орон нутагт ажиллах төрийн албан хаагчдын тоо цөөрч байгааг дурдаад, эрүүл мэндийн салбарт урамшуулал олгодог байсан жишээ сайн үр дүн өгснийг тэмдэглэв. Тэрбээр, . Тиймээс нийслэл, аймгийн төвд ажиллаж байгаа албан хаагчид найман жил тутамд урамшуулал олгох саналыг хуулийн төсөлд тусгаж болох эсэхийг асуулаа. Мөн архины  хамааралтай хүнийг албадан эмчилж байгаа ажлыг шүүхийн шийдвэрийн алба хаагчид гүйцэтгэж байгааг дурдаад, түүнийг эрүүл мэндийн даатгалын сантай уялдуулж, эмчлэх талд анхаарах бодлого баримтлах боломжтой эсэхийг лавлалаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Суманд ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжих нь зөв гэдгийг дурдаад, . Тиймээс дараагийн ээлжинд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачлах боломжойг илэрхийлэв. 

Байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад хариулахдаа: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд . Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зарим төрлийн нэмэгдэл олгож байгаа ч тэдний тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзсэн гэдгийг тайлбарлав.

Тэрбээр, хуулийн төсөл аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа албан хаагч нарт урамшуулал олгох зорилготой гэдгийг тэмдэглээд, үүнд эхний удаад 6 тэрбум, цаашид жил бүр 1-2 тэрбум төгрөгийн зардал гарна гэдгийг тодотгов. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Засгийн газраас төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг нэгдсэн бодлогоор уялдуулах, цалингийн ялгаатай байдлыг цэгцлэх шаардлагатайг онцолсон юм. 

Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан төслийн нэг зарчмын зөрүүтэй саналын томъёолоор санал хураан шийдвэрлэв. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх