Хошорюү С.Бямбасүрэнгийн барилдаан үзэгчдийг шуугиуллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

01 05сар 2024
Сумо 18973

Хошорюү С.Бямбасүрэнгийн барилдаан үзэгчдийг шуугиуллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

 

Есөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа найман даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол түүний араас долоон даваа, хоёр унаатайгаар таван бөх нэхэж байна.

Өчигдрийн барилдаанд Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Дайейшод өвдөг шороодсон ба энэ түүний энэ удаагийн Аки башёгийн анхны унаа байлаа. Хоёр бөхийн хувьд нийт найман удаа таарч барилдахад Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ таван удаа, Дайейшо гурван удаа аваргыг давж байна. Аки башёгийн ес дэх өдрийн онцлох барилдаанаар Хошорюү С.Бямбасүрэн болон Вакатакакаге нарын барилдааныг нэрлэж болно. Хошорюү өрсөлдөгчөө үнэхээр уран мэхээр өрсөлдөгчөө давлаа. 

Есөн өдрийн дараах байдлаар дөрвөн зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл. 

Дээд зиндаа:

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8:1
Ичиножо А.Ичинноров 3:6
Хошорюү С.Бямбасүрэн 3:6
Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:3
Тамаваши Б.Мөнх-Оргил 3:6
Чиёошома Г.Мөнхсайхан 1:8

Жүрёо зиндаа:

Азүмарюү С.Тодбилэг 3:6
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 2:7
Дайшохо Ч.Шижирбаяр 6:3

Макүшита зиндаа:

Дэванорюү Т.Тэмүүлэн 1:4
Тамашохо Э.Энхманлай 2:2
Сакигакэ Я.Баттүшиг 1:4
Хокүтэнкай Г.Сүхбат 3:1
Ёүшояма Б.Анхбаяр 2:3
Саданохикари Д.Наранцогт 1:4

Санданмэ зиндаа:

Хокүтомарү Н.Чинзориг 2:2
Араүма Б.Төртогтох 2:3

2 Сэтгэгдэл

  1. Enkhmaa

    Mundag baina shuu

  2. Ganbold

    Bayrlaj bna

Сэтгэгдэл үлдээх