🔴 LIVE: Жолооч: Осолдохгүй автобусны тоормос ажиллаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Нийгэм 970

🔴 LIVE: Жолооч: Осолдохгүй автобусны тоормос ажиллаж байна

Нийслэлийн нийтийн тээврийн газраас энэ жил 12 жил ашигласан 430 автобусыг дахин нэг жил ашиглахаар болсон билээ.

12 жил тасралтай явж байгаа автобусны жолооч нарын хувьд осолдохгүй тоормос нь барьж байгаа болохоос биш эвдрэл гэмтэл, тав тухтай байдал бол алдагдсан гэсэн юм.

Автобусны жолооч: Өглөө, оройдоо хүйтэн, салхи сийхгүй газар ч гэж үгүй. Утаа униар гэж хэцүү шүү дээ. . Үзлэг оношилгоонд орж байгаа ч ийм байдалтай автобус тэнцэхгүй шүү дээ. Өөрсдийгөө хуураад аргалаад явж байна.

 Тоормосоо өглөө болгон чангалаад явдаг. Осолдохгүй автобусны тоормос барьж байна шүү дээ. Ер нь бол иргэдийн амь насанд эрсдэлтэй, ямар ч найдваргүй эд бол нийтийн тээврийн автобус болчхоод байна.

.

Иргэдийн хувьд өвөлдөө хүйтэн тул зорчиход хүндрэлтэй тул нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийх хэрэгтэй гэж үзэж байлаа.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх