Мадридын амьтны хүрээлэнд хулсны баавгайн ихэр зулзага мэндэлжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Дэлхий дахинд 1129

Мадридын амьтны хүрээлэнд хулсны баавгайн ихэр зулзага мэндэлжээ

Испанийн нийслэл Мадрид хотын Аквариум амьтны хүрээлэнд хулсны баавгайн ихэр зулзага өнгөрсөн ням гарагт мэндэлжээ. Амьтны хүрээлэнгийн зүгээс бяцхан бамбаруушуудад хараахан нэр өгөөгүй байгаа ба хүйсийг нь тодорхойлоогүй байна.

Аквариум амьтны хүрээлэн Хятадаас Хуа Зуй Ба, Бин Шин нэртэй эм, эр хулсны баавгайнуудыг зээлдэж авсан бөгөөд тэдний дундаас нийт зургаан бамбарууш төржээ. .

Хулсны баавгайн тоо толгой ойрын жилүүдэд өсч 1,864 болсон ч уул уурхай, газар тариалан, хүн амын өсөлт, орон нутгийн хөгжил, хатуу ширүүн цаг агаар тэдний өсөлтөд заналхийлсээр байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх