🔴 LIVE: Хотын захиргааг 12-р сарын 31-ээс өмнө Яармаг руу нүүлгэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Нийгэм 981

🔴 LIVE: Хотын захиргааг 12-р сарын 31-ээс өмнө Яармаг руу нүүлгэнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, Хотын захиргааг 12-р сарын 31-ээс өмнө Яармаг руу нүүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

ХХААХҮ-ийн сайд З. Мэндсайхан:

-Энэ жил өвөлжилт хүндрэх магадлалтай гэж тооцоолсон. Үүнээс үүдэн зудын эрсдэлийн үнэлгээ гаргахаар ажиллаж байна. Иймд малчдыг малаа даатгалд хамруулах, мах бэлтгэлд өгч эдийн засгийн эргэлтэнд оруулахыг зөвлөж байна.

Беларусийн хөнгөлөлттэй зээлээр 4,3 сая еврогийн хадлан тэжээл бэлтгэх багажийг ААН, иргэддээ нийлүүлсэн. 
Улсын хэмжээнд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 90 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн. Малчдын өөрсдийн хадлан тэжээлийн бэлтгэл 80 хувьтай явж байна.

Энэ онд 20 сая тонн нөөцийн мах бэлгэхээр төлөвлөсөн. .

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламжаар мах боловсруулах дөрвөн үйлдвэр барих асуудлыг мөн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Өдөрт 20 мянган тонн мах боловсруулах үйлдвэрийг барих ажлыг ирэх онд барихаар төлөвлөсөн.

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Нийслэлийн төр захиргааны байгууллагын 900 гаруй ажилтан алба хаагчид Яармаг дахь хотын захиргаа руу нүүлгэхээр төлөвлөсөн. Хотын захиргааны зүгээс аль болох түгжрэлд нэмэр болохгүйгээр зохион байгуулна. Цагийн зохицуулалт хийнэ. Дэд бүтцийн ажлуудыг гурван жил дамнуулж хийнэ.

Эхний ээлжинд иргэдэд голдуу үйлчилдэг нэгжүүдээ түрүүлж нүүлгэнэ. Нийслэлийн захирагчийн ажлын албаар өдөрт 2000 орчим хүн үйлчлүүлдэг. Тиймээс энэ хэмжээний ачаалал Яармагт нэмэгдэх магадлалтай. Ирэх оны намар гэхэд бүрэн нүүж дуусах төлөвлөгөөтэй. Ингэснээр 3500 орчим алба хаагч нүүж шинэ захиргаа руу орно. Одоо ашиглаж байгаа байр нийслэлийн өмч учир цаашид хэрхэн ашиглахыг ИТХ-ын шийдвэрээр зохицуулна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар .

Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргалаа.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх