Таамгийн дагуу Япон бүсгүйчүүд жиндээ илүүрхлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Жүдо 3156

Таамгийн дагуу Япон бүсгүйчүүд жиндээ илүүрхлээ

Жүдо бөхийн Казаны их дуулга тэмцээний эхний өдөр таамаг ёсоор шилдгүүд медалийн тавцанд зогслоо.  

Тэмцээний эхний өдөр буюу хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж медалийн чанараар Японы улсын баг хоёр алтан медаль хүртэн хошуучилж эхэллээ. Энэ удаагийн тэмцээн Япон улсаас ердөө дөрвөн тамирчин оролцож байгаа ба тэмцээний эхний өдөр барилдсан хоёр бөх болох Фуна Тонаки, Абе Ута нарын дэлхийн аваргууд жиндээ илүүрхэн түрүүллээ. 

Жүдо сонирхогчдын анхаарлын төвд ороод байсан эмэгтэйчүүдийн -48кг жинд Францын Ш.Боукли болон Японы Фуна Тонаки нарын дуэлд Фуна Тонаки давж алтан медаль хүртсэн бол Ш.Боуклигийн хувьд медаль хүртсэнгүй. 

Тэмцээн зохион байгуулагч эзэн орны давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрвөн бөх оролцуулах боломжтой буюу хамгийн олон бөхтэй оролцож буй ОХУ-ын багийн хувьд өчигдөр явагдсан таван жингийн дөрөвт нь финалд үлдсэн юм. Гэвч ганцхан алтан медаль хүртсэн нь эрэгтэйчүүдийн -66кг жинд Ч.Мурат байлаа. 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингүүдийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт хэсгийн барилдаанаар эхлэх бол 22:00 цагт медалийн төлөөх барилдаан явагдах хуваарьтай байна.

Казаны их дуулга тэмцээнийг та жүдо бөхийн www.ippon.tv сайтаас шууд хүлээн авч үзэх боломжтойгоос гадна манай сайт тэмцээний явцын мэдээлэл, онцлох барилдаануудыг цаг алдалгүй шуурхай хүргэх болно. 

1 Сэтгэгдэл

  1. Баясгалан

    Та бүхэнд баярлалаа мэдээ мэдээлэл хурдан шуурхай дамжуулж байгаад. Мөн тамирчид дасгалжуулагч нартаа амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх