Г.Занданшатар: Ардчилсан намын хуваагдал төрийн хямрал биш ээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1525

Г.Занданшатар: Ардчилсан намын хуваагдал төрийн хямрал биш ээ

Өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн өнөөдрийн чуулганы хуралдаанд орж, индэр ашиглан өөрийн намд үүсээд байгаа нөхцөл байдалд МАН-ыг буруутгав. Харин УИХ-ын дарга тэдний асуудалд дараах байдлаар хариулт өгчээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ бол хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрх нь бий. Харин .

Хуулийг өөрсдийн бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлэхийг оролдох эрх хэнд ч байхгүй.

Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзаах гэж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу оруулахыг оролдож байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. . Танай намын дотоод зөрчлийг бид яаж шийдэх юм бэ? Нам дээрээ асуудлаа ярьж, намаа шинэчил” гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх