Африк, номхон далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн өнөөдөр болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

10 05сар 2024
Чөлөөт бөх 1686

Африк, номхон далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн өнөөдөр болно

Бөхийн төрлүүдийн олимпын эрхийн төлөөх Африк, номхон далайн орнуудын тэмцээн өнөөдөр (дөрөвдүгээр сарын 2) албан ёсоор эхэлнэ. 

Өнгөрсөн сард зохион Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан Европ тивийн эрхийн төлөөх тэмцээнийг  манай сайт шууд дамжуулан үзүүлж байлаа. Харин өнөөдөр эхлэх Африк, номхон далайн орнуудын эрхийн тэмцээн Тунис улсын Хаммамет хотноо зохион байгуулагдах юм. Гурван өдрийн турш зохион байгуулагдах энэхүү тэмцээнд жин жингийн хоёр эрхийн төлөө 22 орны 150 гаруй тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. Африк тивийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд бүгд оролцож байгаа ба эрэгтэйчүүдийн -57кг жинд Африк тивийн хошой аварга Алжирын Абделхак Хербаче, Африк тивээс бөхийн төрлийн анхны олимпын медаль хүртсэн эмэгтэй бөх болох Тунисын Марва Амри дөрөв дэх олимпын наадамд оролцох эрхээ авахаар жин өгсөн 62кг жинд зодоглох бол түүний хүчтэй өрсөлдөгч болох Нигерийн Адени мөн энэ жинд бий. 

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр

18:00 цагт: Сонгомол бөхийн бүх жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт: Сонгомол бөхийн финалын барилдаан

Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр

18:00 цагт: Эмэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт: Эмэгтэй чөлөөт бөхийн финалын барилдаан

Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр

18:00 цагт: Чөлөөт бөхийн бүх жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт: Чөлөөт бөхийн финалын барилдаан

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Африкийн бехийн тэмцээний хуваарь энэ тэр маньд ер нь ямар хамаа байна аа, ийм балай юм нийтлэх хэрэг байдаг л юм байх даа, бех ямар хелбембег уу хэн тэрийг сонирхох юм бэ

Сэтгэгдэл үлдээх