Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг З.Энхболд хаажээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Улс төр 3968

Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг З.Энхболд хаажээ

З.Энхболд “2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль шинэ Үндсэн хуулиар явах ёстой” гэж хэлээд Х.Баттулгын дахин нэр дэвших боломжийг хааж байжээ.

Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэх маргаан Үндсэн хуулийн Цэцэд ид үргэлжилж байна. Асуудал яагаад ингэтлээ өндрөө авав, Үндсэн хуулийг өөрчлөхдөө нэг талд нь шийдэх боломж байсангүй юү гэдгийг асуух хүн олон байна. Тэгвэл хариулт нь протокольд хэрхэн үлдсэнийг эргэн сануулъя.

Одоогоос хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад буюу Ерөнхийлөгчтэй холбоотой шинэ заалтыг мөрдөх хугацааг хэлэлцэх үеэр тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2021 оноос мөрдөх нь зүйтэй гэх саналыг гаргасан байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагыг өөрчилсөн бөгөөд ” хэмээн хуульчилсан. Харин энэ заалтыг мөрдөх хугацааг анх 2025 оноос байхаар төсөлд тусгасан байсан ч дээр дурдсанчлан З.Энхболдын саналаар нааш нь татаж байв.

Тухайн үед З.Энхболд дарга Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд “2021 болгож нааш татах нь зүйтэй. Яагаад гэхээр Үндсэн хууль нь өөрчлөгдсөн байдаг, гэтэл хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль шинэ хуулиар явах ёстой. Хэн нэгэн хүн сонгогдоод Ерөнхийлөгч болсны дараачаас Үндсэн хуулиа мөрдөх бус сонгууль явуулахаас өмнө хууль мөрдөх хугацаагаа тавихгүй бол болохгүй” гэж хэлсний дагуу санал хураалт явуулж, хугацааг нь нааш татаж байсан юм. Энэ бол цаг хугацаатайгаа, хэлсэн үгтэйгээ бичлэг болж архивт үлдсэн бодит баримт.. Үнэхээр ч өнөөдрийн нөхцөлд байдлыг ажвал З.Энхболд Ерөнхийлөгчийг хулхидсан бололтой юм. Тэгэхээр Төрийн тэргүүн бурууг бусдаас бус дэргэд нь явсан нөхрөөсөө хайх хэрэгтэй болж байна.

ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭВ

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хууль 2025 оноос хэрэгжсэн бол Х.Баттулгад халгүй одоо дахин нэр дэвших гээд зүтгэж байх байсан боловч Х.Баттулгад халтай хуулийг 2020 онд авч ирсэн өөрөө Х.Баттулгад асуудал болоод байна. Хууль санаачилж байсан хүмүүс за Х.Баттулга 1 удаа дахин нэр дэвшээд үзэх боломж 2025 он хүртэл болгоод үлдээсэн боловч өөрсдөө наашаа татсан байх юм.

Сэтгэгдэл үлдээх