Сүүлийн 18 минутын дотор дөрвөн гоол орлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Хөлбөмбөг 2425

Сүүлийн 18 минутын дотор дөрвөн гоол орлоо

 

Хоёр багийн хувьд хоорондоо учраа таарсан сүүлийн гурван тоглолт дараалан Ливерпүүлийн давамгайллаар төгссөн байдаг. 

  • 2020 оны 11 сард Ливерпүүл 3:0 Лиестер
  • 2019 оны 12 сард Лиестер 0:4 Ливерпүүл
  • 2019 оны 10 сард Ливерпүүл 2:1 Лиестер

Өчигдрийн тоглолтын тухайд бүхий л үзүүлэлтээр мөн л Ливерпүүл илүүрхэн тоглож тоглолтын 67 дахь минутад М.Салах эхний гоолыг оруулсан ч эцсийн үр дүн өөр байлаа. М.Салахын гоолоос хойш Лиестерчүүдийн тоглолтын цаг ирж дараах гоолуудыг "угсруулан" орууллаа. 

  • 78 дахь минутад Жэймс Маддисон
  • 81 дэх минутад Жеми Варды
  • 85 дахь минутад Харвей Барнес нар тус тус гоолдон алдарт Ливерпүүлийг буулган авлаа. 

Ийнхүү хожил байгуулсан Лиестерчүүд 46 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаар байр руу дэвшсэн бол Ливерпүүл клуб 40 оноотойгоор хүснэгтийн дөрөвдүгээр байртаа үлдлээ. 

Хүснэгтийг тэргүүлэгчид /2021.02.14/

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх