LIVE: Шинээр 58 хүнээс халдвар авсны хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Ковид-19 1061

LIVE: Шинээр 58 хүнээс халдвар авсны хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн  COVID-19-ийн шинжилгээний дүнг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд өчигдөр 38,450 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 58 хүнд халдвар илэрсэн. Үүний хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс  илэрсэн.
. Ингэснээр Улаанбаатарт хотын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,513 болсон. Харин улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтод 1,839 тохиолдол батлагдсан. 
Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн нийт 2351 тохиолдол батлагдаж, 1682 иргэн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар нийт 621 иргэн эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-д маш хүнд нэг хүн эмчлүүлж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд 10 гаруй голомт идэвхтэй байсан бол өнөөдрийн байдлаар зургаан голомт идэвхтэй байна. 
Үүнд: 
116 дугаар сургууль
СХД-т байрлах 21 худалдааны төв 
Бөөрний геодезийн төв 
Монгол шир ХК
Амгалан амаржих газар
Си Жи Эс эмнэлэг.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх