Жүдо бөхийн Европын АШТ-д шилдгүүд бүгд зодоглоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Жүдо 2118

Жүдо бөхийн Европын АШТ-д шилдгүүд бүгд зодоглоно

 

Жүдо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн Чех улсын Прага хотноо өнөөдөр эхэлнэ. 

Европын 40 орны эрэгтэй 209, эмэгтэй 136 буюу нийт 345 жүдоч энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. 

Энэ сарын 21-ийг хүртэл үргэлжлэн явагдах энэхүү тэмцээний долоон жинд дэлхийн чансааг тэргүүлж буй жүдочид өрсөлдөх ба өнөөдөр хуваарийн дагуу хөнгөн жингийн барилдаанууд явагдана. 

Жүдо бөхийн Еропын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх ба шигшээ барилдаан 23:00 цагт явагдах хуваарьтай байна.

Манай сайт уламжлал ёсоор бүх дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлнэ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх