ВИДЕО: Испанийн шигшээ баг Германыг бут ниргэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Хөлбөмбөг 2406

ВИДЕО: Испанийн шигшээ баг Германыг бут ниргэлээ

 

EUFA үндэстнүүдийн лигийн 3 болон 4 дүгээр хэсгийн тоглолтууд урьд шөнө явагдлаа. 

 

Урьд шөнө гоол арвинтай тоглолтууд явагдаж дараах үр дүнг үзүүллээ. 

Хүчирхэг Германы шигшээ багийг Испанийн шигшээ баг 6:0 харьцаагаар бут ниргэлээ. Испанийн шигшээ баг Германы хаалга руу 23 удаа цохилт хийж 10 нь хаалгаа оносон байна. Ийнхүү хэсгээ тэргүүлэх болсон Испанийн шигшээ баг ирэх жил үндэстнүүдийн лигийн шигшээ дөрвөн багийн нэг боллоо. 

Харин Германы шигшээ баг сүүлийн найман тоглолтоос ердөө гурван хожил авч, 14 гоол оруулсан бол 17 гоол хаалгандаа алдсан байна. 

Хорват - Португалийн тоглолт тун өрсөлдөөнтэй явагдлаа. 2:2 харьцаагаар тэнцэн тоглолт дуусах мөчид буюу 90 дэх минутад Португалийн Р.Диас гоолдон багтаа хожил авчирлаа. 

 Францын шигшээ баг ээлжит нэгэн хожлоо хэсгийн сүүл мушгиж буй Шведийн шигшээ багийг 4:2 харьцаагаар хожлоо. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх