LIVE: Т.Мөнхсайхан: Өдөр, шөнөгүй ажилласан ганц нэг дарга нарт урамшуулал олгосон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 2192

LIVE: Т.Мөнхсайхан: Өдөр, шөнөгүй ажилласан ганц нэг дарга нарт урамшуулал олгосон

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн дарга нар ажилчдад олгох урамшууллын мөнгийг өөрсдөдөө авсан эсэхийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхнаас тодрууллаа.

-Дарга нарын хувьд урамшуулал аваад байсан тохиолдол байхгүй. . Хэн, яаж ажиллаж байгааг та нар ч өөрсдөө мэдэж байгаа.

-Тэгвэл яг л тэдэнтэй адилхан ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд урамшуулал хүртэхгүй байна гэсэн?

-Эмч, мэргэжилтнүүдэд илүү цагийн ажилласан урамшууллын мөнгийг олгож байгаа. .

-Урамшууллын талаар тодруулаач?

-Энэ жилийн улсын төсвийн тодотголоор илүү цагийн мөнгийг төсөвлөсөн. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд илүү цагаар ажилласан нэмэлт урамшуулал өгөхөөр болсон.

Дээрээс нь ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай иргэдийг эмчилсэн эмч нарт түүний ар гэрийнхэнд дэмжлэг олгох зорилгоор таван сая төгрөгийн урамшуулал олгосон.

-Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийн ар гэрийнхэн өчигдөр яамны гадаа тайван жагсаал хийсэн. Тэдний хувьд ЭМД-ийн сангаас эмчилгээний зардал гаргаж өгөөч хэмээн хүссэн?

-ЭМД-ийн сангийн мөнгө Монгол Улсын нийт 3.5 сая иргэнд хүртээмжтэй хүрэх ёстой. Гадаадад эмчлэгдэх боломжтой хүүхдүүдэд даатгалын сангаас мөнгө олгохоор бол 2000-3000 хүнд олгоод дуусна. . Ингэхийн тулд өрхийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээг сайжруулах. Лавлагаа шатлалын төвүүдэд хийгдэж байгаа өдөр тутмын оношилгоо, эмчилгээнүүдийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийдэг болсноор эмчлэгдэх боломжгүй өвчтөнүүдийг оношилж, эмчлэх болно.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх