СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа тэргүүтэй дарга нар өөрсдийгөө 21 сая төгрөгөөр шагнажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Нийслэлийн засаг дарга асан С.Амарсайхан цар тахлын үед "сайн ажилласан" гэх шалтгаанаар иргэдийн хандивын мөнгөнөөс НЗДТГ-ын дарга нарт 21 сая төгрөгийн урамшуулал олгосон. Уг асуудал иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан ч өнөөдөр мартагдах тийшээ ханджээ.

Тэгвэл үүнтэй яг ижил асуудал эрүүл мэндийн салбарт гарсан байна.

Тодруулбал, . Уг мөнгөн дүн мөн 21 000 000 төгрөг.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “А.Амбасэлмаа, чи яахаараа өөр дээрээс сар болгон 160 цаг бичдэг юм бэ. 21 сая төгрөг бага мөнгө биш шүү. Чи огт унтдаггүй, хоол унд иддэггүй, байнга босоогоороо байдаг хүн үү” гэж загнасан гэх яриа ч ХӨСҮТ-ийнхний дунд гарчээ.

Мөн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Н.Сувдмаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим ийнхүү хуудаст бичжээ. Тэрбээр "Халдварт өвчин судлалын нөхөд минь ээ. Нийслэлийн удирдлагууд 21 сая төгрөг хувааж авсан гээд сүйд болоод байсан. Гэтэл манай байгууллагад /ганцаараа биш байх/ 21 сая төгрөг хувааж авсан хүн байх юм... Гол нь бусдын хасуулсан ажлын хөлсийг яриагүй байж “би авах ёстойгоо авсан гээд байгаа нь хачин шүү” гэжээ.

Түүний цахим хуудас дээрээ хэрхэн бичиж байсан нь сошиал хуудсанд ийнхүү баримтаар хадгалагджээ.

Энэ мэт мэдээллээс харвал ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын дарга нар мөн л бусдадаа хувь хүртээлгүйгээр өөрсдийгөө шагнасан болж таарчээ. Энэ талаар бид холбогдох газруудаас торуулж мэдээллийг дэлгэрүүлж хүргэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
150.129.143.106

өө балиар юм бэ бурхан шиг л боддог бсан даа

Зочин
4 жилийн өмнө
203.98.76.100

Өнжин хонон ажиллаж байсан хүмүүс авахад ер нь яадаг юм бэ. Дарга гэхээрээ хүн биш юм уу. Илүү цагийн мөнгө гэл үү. Авах ёстой юм аа л авсан байна ш дээ. Төр ер нь алба хаагчдаа тувт илүү цагаар ажиллуулдаг хэрнээ хэзээ илүү цагийн мөнгө гэж өгч байсан юм бэ. Цөөн хэд нь ч гэсэн авсан бол сайн л байна.

Зочин
4 жилийн өмнө
103.212.117.107

Дарга гэхээр хүн гээд илүү цагаа авдаг,бусад жирийн эмч нар хүн биш юмуу,тэд ч гэсэн ажилласан цагийн ажлын хөлсөө авах ёстой

Зочин
4 жилийн өмнө
103.212.117.107

Бусдын ч гэсэн ажилласан цагийн хөлсийг адил өгөөд байсан бол ...

хүн
4 жилийн өмнө
202.179.21.230

ёстой иддэггүй, унтдаггүй бхаа кккк

yadii
4 жилийн өмнө
192.82.75.114

Yadii abxad ajillasan ni vnen bol 160 tsag xonon onjin ajillax tsag bish sh dee 20 odor 8 tsagaar ajillaxad gardag tsag ishdee

Зочин
4 жилийн өмнө
192.82.70.116

Үндсэн ажлын цаг дээрээ нэмээд 160 цаг гэхээр их байгаа юм биш үү. Үндсэн ажлын цаг нь ажлын 5 өдөр, 8 цагаар. Түүн дээр нэмээд 20 өдөр 8 цагаар. Яг ингэж ажиллаж байгаа, энэнээс илүү их ажиллаж байгаа жирийн эмч, сувилагч, лаборант нар 60 байтугай 6 цагийн илүү цагийн хөлс ч авч чадахгүй, "хийх ёстой" гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Сайн удирдагч бол "би яах вэ, ажил хийж буй багт минь өг" гэнэ. Үгүй ядаж 21 сая төгрөгөө хүн бүрт 100К-аар хамаагүй хуваагаад авцгаая гэнэ шүү.

иргэн
4 жилийн өмнө
202.9.40.114

Тангараг өргөсөн эмч хүн арай л байгаа. ер нь тэр битгий хэл юм гарна шүү. Гадаадад гацсан 20.000 гаруй хүмүүсийг ч их хэцүүдүүлсэн дээ. Оношлогдоод эмчлэгдээд гарсан хүмүүсийг яаж эмчилсэнийг шалгах хэрэгтэй.Бусад орнууд туршлагаа хуваалцаад байсан

Чимэг
4 жилийн өмнө
202.126.90.8

Ажлаа хийж бга хумуус аваг л дээ. Тэр тусиаа эмнэлгийнхэн. Хэдэн тэрбумаар хулгайлсан улсаа дээрээ суулгачихаад л бгаагаа мартав уу

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.241

Сайхан юумаа мань мэт нь постон дээр 2сар гүрийгээд 300д цаг илүү ажилчихаад илүү цагийн мөнгө гэж 3нь төгрөг ч аваагүй ш дээ! Естой л тавилан юум даа.

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.82

Тэр Нямхүү, Амбасэлмаа мѳн хурандаа Ууганбаяр нар анхнаасаа л чоно борооноор гэгч нѳхѳд болох нь тодорхой байсан даа

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.127

цагдаа нарыг бүх зүйлд мартах юмаа. Тэд хэзээч илүү цаг гэж авч байгаагүй. 24цаг гарчаад өглөө нь буугаад өдөр нь орой нь эргүүл хамаалалт. Маргааш нь мөн адил аз нь таарвал амарна. Тэдэнд гонгинох эрх байхгүй. 13н сарын цалин гэж авдгүй зарим дүүрэг хэлтэс өгдөг л юм шиг байгаан зарим нь өгөхгүй. Муу бүхний түрүүнд тэгээд сайн нэр байхгүй.

Зочин
4 жилийн өмнө
202.21.108.49

увсынхан шүү дээ

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.161

Энэ сөрөг мэдээллийг уншихад бичиж буй хүмүүс нь илүү цагаар ажиллах, ачаалал үрэхийн зовлон жаргалыг мэдрээгүй шүүмжлэгч нар бололтой. Энд надад илүү цагийн хөлс өгөөгүй гэсэн ажилчдын гомдол нэр хаягтайгаа байхгүй байна

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.50

Нямхүүг Гүндалайгаас өмөөрөөд байсан чинь нэг маскыг 1000 төгрөгөөр бөөндөж авсан нь үнэн бол новш юмаа!!!!!!дундаас нь хэд унаа бол маск бөөний үнэ 150 төг

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.137

Ажилаа хийсэн хүмүүс илүү цаг авахад яадгийн. Хонон өнжин ажилаа биз дээ. Бичих юм олддоггүй юмуу.0

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.