ШУУД: УИХ-ын чуулган Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Улс төр, Видео мэдээ, Халуун сэдэв 1659

ШУУД: УИХ-ын чуулган Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан 


Хоригийг Төсвийн болоод Хууль зүйн байнгын хороодоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11-р сарын 05-нд эхний хэлэлцүүлгээр баталсан төсөвт бүхэлд нь хориг тавиад байсан юм. Үүнээс хойш Ерөнхийлөгч хоригтоо дахин тодотгол хийж хэсэгчилсэн хориг тавьж оруулж ирсэн юм. Хоригийн тодотголыг Төсвийн байнгын хороо өнөөдөр дахин хэлэлцээд төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэж болно гэж үзсэн байна.

Ингэхдээ Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд уул уурхайн бус экспортын үйлдвэр, түүний дотор мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэж болно гэж үзсэн байна. Харин бусад хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

Харин чуулганаар уг асуудлыг хэлэлцээд хоригийг хүлээж авах боломжгүй, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх нь зөв гэдгийг дэмжлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх