ВИДЕО: Аваргууд бут ниргүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Хөлбөмбөг 1987

ВИДЕО: Аваргууд бут ниргүүллээ

 

 

Урьд шөнө сонирхолтой тоглолтуудаар дүүрэн байсан ба өнгөрсөн улирлын аварга Ливерпүүл Астон Виллад 7:2 харьцаагаар бут ниргүүлсэн бол Манчестер Юнайтед клуб талбай дээрээ Тоттенхамд 6:1 харьцаагаар мөн бут ниргүүллээ.

Астон Виллаа хаалга руу чиглэсэн 18 цохилтынхоо 7-г нь гоол болгож чадлаа

Тоглолтын дараах статистикийг харвал Ливерпүүлчүүд харьцангуй давамгайлсан дүр зураг харагдавч үр дүн эсрэгээрээ байлаа. Тэд бөмбөг эзэмшилт, дамжуулалтын тоо зэргээр хавьгүй илүү байж Мохамед Салахын оруулсан хоёр гоолтойгоор тоглолтыг дуусгасан бол Астон Виллачууд тоглолтын дөрөв дэх минутаас эхлэн гоолоор "бороо оруулсан" гэхэд болно. 2016 онд Астон Виллачууд талбай дээрээ Ливерпүүлд 6:0-оор хожигдож байсан хариугаа дөмөгхөн авах шиг боллоо.

Антони Мартиалын улаан хуудас тоглолтын хувь заяаг эргүүллээ

Тоттенхамын Харры Кейн, Сон Хён Мин нар дабль хийж ганган тоглолтыг үзүүллээ.

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх