Коронавирусийн халдвар авсан иргэдийн 98 хувь нь эдгэрчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд 997

Коронавирусийн халдвар авсан иргэдийн 98 хувь нь эдгэрчээ

Эрүүл мэндийн яамны /2020-08-31/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 30-нд нийтдээ 678 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд, бүх сорьц “Сөрөг” гарч коронавирус илрээгүй. 

Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 301, эдгэрсэн 295 буюу 98 хувийг эмчилсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 29 хүн, гэрийн ажиглалтад 40 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 226 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар зургаан хүн эмчлэгдэж байгаа бөгөөд тэдгээр иргэдийн биеийн байдал хөнгөн байна. Нийтдээ ХӨСҮТ-д 27 хүн ажиглалт,тандалт эмчилгээнд байгаа”гэв

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх