Иргэд: Өмгөөлөгчгүй, хохиролгүй шүүх хурлаас ийм ял оноосныг эсэргүүцэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Видео мэдээ, Хууль эрхзүй 2184

Иргэд: Өмгөөлөгчгүй, хохиролгүй шүүх хурлаас ийм ял оноосныг эсэргүүцэж байна

Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болж өнгөрсөн баасан гарагт буюу 7-р сарын 3-нд болж, тэднийг гэм буруутайд тооцсон билээ. Харин өнөөдөр шүүх хуралдаан үргэлжилж, шүүгдэгчдэд ял ногдуулах шийдвэр гаргаснаа танилцууллаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ангийг жирийн дэглэмтэй хорих ангид, 

Шүүгдэгч А.Отгонбаатарт мөн зургаан жилийн хорих ял, 

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ангийг жирийн дэглэмтэй хорих ангид, 

Шүүгдэгч Д.Ганбатад нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ангийг жирийн дэглэмтэй хорих ангид хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс гаргалаа. 

Сэлэнгэ аймгийн иргэд шүүхээс гаргасан энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байна. Улсад нэг ч төгрөгийн хохиролгүй хэрэгт зохиомлоор ийм өндөр ял оноосон шүүгч Хувьтөгөлдөрийн Идэрийг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

3 Сэтгэгдэл

  1. иргэн

    Хуцдаг сэтгүүлч вэ

  2. иргэн

    Хохирогч байхгүй ч гэсэн лиценз хувьдаа авсан шүү дээ Энэ нь зөв Угаасаа хохирогч гэж байхгүй

  3. зочин

    Ж.Эрдэнбатын ял дэндүү багадсан шүү бүх хөрөнгөө ах дүү хамаатан саднууддаа тараан байршуулсан байж болзошгүй нуугдмал хөрөнгийг илрүүлж.улсын орлогод хурааж цаазаар авах ёстой.Нагац ах сэлэнгэ аймагт байдаг бүх хорыг найруулдаг мафийн толгойлогч том ах хочтой Зориг баатар гэгчийг шоронд хийх ёстой.Бүгдийг Бадамжунайтай нийлж хөшигний араас удирддаг.Сэлэнгийнхээ Цагдаа хуулийн даргыг томилдог томилсон гаруудтайгаа одоо үлдсэн байгаа том гар ард нь үлдсэн шүү АТГ аа.УЕП роо Ерөнхийлөгч Ерөнхий сайдаа их хурлын даргаа.

Сэтгэгдэл үлдээх