LIVE: Сэтгүүлчдийн сурвалжлах ажлыг хязгаарласнаар иргэдийн мэдэх эрхэд халдлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 3696

LIVE: Сэтгүүлчдийн сурвалжлах ажлыг хязгаарласнаар иргэдийн мэдэх эрхэд халдлаа

УИХ-ын Тамгын газар, ХМОНХХ-ээс энэ удаагийн анхдугаар чуулганыг сурвалжлах боломжийг сэтгүүлч нарт олгосонгүй. Өмнө нь бас ийм зүйл болж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх.

Сэтгүүлчдийг 11 цагт хоёрдугаар давхрын танхимд хашсан ба чуулганыг цэнхэр дэлгэцээр үзэж нэг ч гишүүнээс тодруулга ярилцлага авч чадалгүй өдрийг өнгөрөөсөн нь цаанаа үзэгч, уншигчдын мэдэх эрхэд халдаж байгаа хэрэг гэж сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж байна. 

Монгол HD телевизийн сэтгүүлч Б.Одонгарав: 

-Хөл хорионоос болоод УИХ-ын Тамгын газар үүргээ биелүүлэхгүй байна. Гишүүд болохоор Тамгын газраар дамжуулж ярилцлага өгнө гэсэн. Бидний дуудсанаар УИХ-ын гишүүд энд ирэхгүй шүү дээ. Бид дэлгэцний дүрсээр бичихээс өөр аргагүй байдалд өнөөдөр орлоо. 

zuv.mn сайтын сэтгүүлч С.Отгонсүрэн: 

-УИХ-ын чуулганы нээлт 12 цагт эхэлсэн. Түүнээс хойш нэг ч сэтгүүлч гарч ирсэнгүй. Биднийг хязгаарлагдмал хүрээнд ажиллуулна гэдэг ард иргэд мэдээллийг хязгаарлагдмал авна гэсэн үг. Цар тахлын үе гэдгийг бид мэдэж байгаа. Иймд бид УОК-ын журмын дагуу ажиллаж чадна шүү дээ. 

ТВ-9 телевизийн мэдээллийн албаны дарга Б.Ариунтуяа: 

-Хэвлэл мэдээлэл бол төр, ард түмний гүүр болж байдаг. УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн хүмүүсийн ирэх дөрвөн жилийн зорилго, зорилт, хийх ажлын талаар мэдээлэх нь олон нийтэд хэрэгтэй мэдээлэл гэж бодож байна. Гэтэл УОК-ын шийдвэрийг гишүүд нь биелүүлдэггүй, тэврэлдэж, үнсэлдэж зөрчдөг, харин сэтгүүлчид биелүүлдэг байж болохгүй шүү дээ. 11 цагт Төрийн ордонд ирсэн. Одоо 16 цаг болж байна. Нэг ч хүнээс ярилцлага аваагүй л байна. 

zarig.mn сайтын эрхлэгч Ц.Өнөрцэцэг: 

-Хэвлэлийн эрх чөлөө хэний гарт байгаа нь өнөөдөр харагдлаа. Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөний дарангуйлагчид болсон байна. Энэ нь цаагуураа иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа үйлдэл. Бид нар өдөржин энд хашигдаад сууж байхад гишүүд хөл хорионы журмаа мөрдөхгүй, зөрчөөд явж байна. 

ТВ-5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат: 

-Ордонд ирээд таван цаг болж байна. Нэг ч ярилцлагагүй сууж байна. УИХ-ын Тамгын газар энэ асуудлыг шийдэж өгөхгүй байна. Засгийн газрын Ц.Ганзориг дарга энэ асуудалд анхаарлаа хандуулаасай. Адилхан сэтгүүлч хүмүүс шүү дээ. УИХ өнөөдөр бүрдлээ. Удахгүй Засгийн газар бүрдэнэ. Үүнийг ард түмэндээ мэдээлмээр байна. Иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэж ярьж байгаа нь туйлын зөв. 

15 Сэтгэгдэл

  1. Зочин

    Заригийг бүр оруулж болохгүй

    1. Зочин

      Мушгиа шарыг уу ха ха.ортой шүү. Ёс зүй муутай харагддаг. Дүрсээр дуугаар нь давуу тал байвч ӨӨӨ өөрөө арай давруу.

  2. Зочин

    dunguj tangargaa urguj bn shd balai unuruu ard tvmniig dandaa har energeer utahaa boli

    1. Зочин

      Unuruuguur dutahgui zugeer bai

  3. Зочин

    Нөгөө Анужин Сарангэрэл нар чинь ядаж сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарын ажлаа хүндэтгэж санал хүсэлт тавьж болдоггүй юм боловуу

  4. Зочин

    Тв гээр үзээл бж бн ...та нарын хэрэг алгаа

  5. Зочин

    халтуурны хар

  6. Зочин

    Zarigiig oruilj bolohhui

  7. Зочин

    Зариг Өнөрөөг битгий оруул байнга сөрөг энeрги....

  8. Зочин

    Үүлгүй мэдээлэлээс иргэд залхаж байгаа

  9. zochin

    Zarigiin zolibon shar shivegchineer dutav l gj. Zugeer zuragtaar garch bn. Baliar har energitei avgai ene niigemd hereggui. Nud n hyalalzaad zahiin heruulch avgai l bn.

  10. Зочин

    К

  11. Зочин

    Чамтай чамгүй шууд дамжуулж бна.нээх эрх ярьсан галаг л бх юм.хамгиын ёс зүйгүй муу сэтгүүлч .Өнөрөө чи ард түмнийг хагалан бутаргаж талцуулах хэрэггүй.чамтай хариуцлагын асуудал ярих аш нь болсон

  12. Oyun

    Zarig buduuleg shuudee, setguul zuin es zuigui daramtalj baidag shuu dee

  13. Бар

    Амар амар. Одоо зүгээр бүгдээрээ сэтгүүлчдийг хөөж гаргаж байгаад хулгайгаа хийдэг болсон.

Сэтгэгдэл үлдээх