LIVE: 2020-2024 оны УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 1517

LIVE: 2020-2024 оны УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийлээ

2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 

-Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд оновчтой шийдлээр шуурхай, үр дүнтэй ажиллах хариуцлагатай цаг ирлээ. Та бүхэнд төрийн эрх мэдэл шилжлээ. Өнгөрсөн парламент ЖДҮ-ийн нэн хөнгөлөлттэй зээлийг өөрсдөдөө авсан увайгүй хэрэг үйлдсэн. Мөн хүн амь, хүчин, лицензийн хууль бус наймаа хийсэн. 

Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан 606 хүний 31 нь гэмт хэрэгт холбогдоод байхад СЕХ нэр дэвших эрхээр хангаж, ард түмний дунд тээнэгэлзээ үүсгэлээ. Зургаан нэр дэвшигчийг тусгаарлан хорилоо. СЕХ энэ бүхэнд тайлбар хийсэнгүй. Иймд СЕХ-ны бүрэлдэхүүнийг огцрохыг шаардаж байна. Өргөдлөө өгөхийг энэхүү индрээс шаардаж байна. 

Экспортыг нэмэгдүүлж цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг хүндрэл багатай даван туулахаас өөр боломж харагдахгүй байна. Хөнгөн үйлдвэрийн паркийг даруй байгуулахад энэхүү парламент анхаарлаа тавих шаардлагатай. Зөвхөн, арьс шир боловсруулах 13 үйлдвэр баригдана. Ингэснээр Дархан хотод 8000 ажлын байр бий болно гэлээ /нээлтийн үгийг дэлгэрэнгүй эндээс үзнэ үү/. 


юм. Гэхдээ түүнд үнэмлэхийг нь олгохыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан юм.

Анхдугаар чуулгандаа оролцохоор ирсэн шинэ гишүүд ихэнхдээ монгол үндэсний хувцас болох дээлтэйгээ хүрэлцэн ирсэн байлаа. юм.
Мөн нээлтийн арга хэмжээн дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар босч үг хэлж байсан нь ихээхэн онцлог байлаа. Тэрээр 2012-2016 оны парламентад гишүүнээр сууж байхдаа чуулганы хуралдаан бүрт босч үг хэлдэг байсан билээ.

2020 оны УИХ-ыг бүрдүүлж буй 76 гишүүний
14 - хуульч, эрхзүйч,
21 - эдийн засагч,
12 - инженер, агрономич,
14 - улс төр, урлаг, утга зохиол, нийгмийн салбар,
9 - эмч багш,
6 нь бусад салбарын мэргэжилтэй хүмүүс бүрдүүлжээ.
Энэ удаагийн парламентад суух 76 гишүүний хамгийн ахмад нь 66 настай Х.Баделхан, хамгийн залуу нь Н.Учрал буюу 34 настай юм.

УИХ-ын гишүүний тангараг өргөх үйл ажиллагаа 15 цаг 20 минут үргэлжлээд, УИХ-ын дарга, дэд даргыг сонгох асуудлыг 16 цагт хэлэлцэхээр түр завсарлав. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх