Ерөнхий сайдын шууд ярилцлагын үеэр газар хөдөлжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Дэлхий дахинд 862

Ерөнхий сайдын шууд ярилцлагын үеэр газар хөдөлжээ

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерныг өнөөдөр өглөөний телевизийн нэвтрүүлэгт шууд холбогдож ярилцлага өгөх үеэр 5,9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Ньюсхабын АМ шоу шууд эфирт цацагдах үеэр газар хөдөлж чичирхийлсэн байна. Энэ үеэр Ерөнхий сайд биеэ тун зөв зүйтэй авч гаран “энд бага зэрэг газар хөдөлж байна” хэмээн хэлжээ.

Хатагтай Ардерн Веллингтон дахь Шинэ Зеландын Парламентын ордноос шууд холбогдсон байжээ. Газар хөдлөлт мэдрэгдэхэд түүнийг барьж байсан камер чичирч доргисон байна. Ерөнхий сайд үргэлжлүүлэн “Бид зүгээр ээ, миний дээр сул гэрлүүд байхгүй байна. Хэрвээ миний ард байгааг харвал доргилт нэлээн мэдрэгдэж байна” гэжээ.

. Газар хөдлөлтийн голомт хөрсний 37 км-ын гүнд бүртгэгдсэн ба 15 секундын турш үргэлжилсэн чичирхийллийг  Ерөнхий сайдаас гадна олон арван мянган иргэн мэдэрчээ.

Тус улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тул оршин суугчид иймэрхүү чичирхийлэлд хэдийнэ дассан байдаг учир Ерөнхий сайд бага сандарсан байна. 2010, 2011 онуудад Крайстчөрч хотод хоёр хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж, 185 хүн амиа алдсан билээ.

Өнөөдөр газар хөдлөлтийн үеэр хүнд их хэмжээний гарз хохирол учирсан талаар мэдээлээгүй байна.

Эх сурвалж: The Guardian

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх