Б.Махбал өөрийнхөө царайг авахуулахгүйн тулд хоёр хүн хөлслөв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Гэмт хэрэг, Видео мэдээ 5177

Б.Махбал өөрийнхөө царайг авахуулахгүйн тулд хоёр хүн хөлслөв

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.22 цагаас эхэлсэн Б.Махбалд холбогдох хүн амины хэргийн шүүх хурал хойшиллоо.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасныг хангаж,  дөрөвдүгээр сарын 20-ны 10.00 цаг хүртэл хуралдааныг хойшлуулсан байна.

Хэргийг сануулбал, Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Г-г хэрцгийгээр зодож амь насыг хөнөөсөн юм.

Прокурорын зүгээс уг хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.2-1 буюу хүний амь насыг харгис хэрцгийгээр хөнөөсөн хэмээн зүйлчилж ялын дүгнэлтээ үйлджээ.

Олон гэрчтэй, эзэн холбогдогч нь тодорхой уг хэргийг Б.Махбал ямар нэгэн арга саам ашиглан 20 сарын турш сунжруулсаар байгаа бөгөөд хэрвээ ирэх наймдугаар сарын 09-өөс өмнө хэргийг шүүхээр таслаагүй тохиолдолд шүүгчдэгч Б.Махбал суллагдах юм.

Шүүгдэгч Б.Махбал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө царай төрхийг харуулахгүйн тулд хоёр хүнийг хөлсөлсөн байсан бөгөөд нэг хүн нь зураглаачийн камерийн урдуур хөндөлсөн хааж, харин нөгөө хүн нь түүнийг шүүх танхим руу орох хүртэл нь урд нь явж биеэрээ халхалж байсан юм. 

15 Сэтгэгдэл

  1. Зочин

    МУУ АЛУУРЧИН!!!

  2. Зочин

    тэр толгой нүүрээ тасдаад хуулаад сольж чадахгүйгээс хойш нуугаад яах юм ,, эргүү дагз даа чи ,,,үр хүүхэд ээ адгийн аав гэдэг ,,,,

  3. Зочин

    тэр толгой нүүрээ тасдаад хуулаад сольж чадахгүйгээс хойш нуугаад яах юм ,, эргүү дагз даа чи ,,,үр хүүхэд ээ адгийн аав гэдэг ,,,,

  4. Зочин

    тэр толгой нүүрээ тасдаад хуулаад сольж чадахгүйгээс хойш нуугаад яах юм ,, эргүү дагз даа чи ,,,үр хүүхэд ээ адгийн аав гэдэг ,,,,

  5. Зочин

    Зайлуул нилээд ядарсан харагдана лээ

    1. Зочин

      Zailuul ch geh shig. Ter aavgui uldsen nyalh huuhduud, hania aldsan ehner, huugiinhee araas odson aaviin hohi ni u??? Omooroh zuilee omoor!!!!

    2. Зочин

      Үхсэний чинь зайлуул гэж.Амиа алдсан залуугийн ар гэр үр хүүхэд зайлуул биш юм уу.Энэ новш заавал үхэх ёстой.

  6. Зочин

    Шоронд үил лаигаа эдлэнэ дээ

  7. Зочин

    Батбаяр гэдэг өмгөөлөгч ажлаа хийсээр байгаа юм уу

  8. Зочин

    novshiig zugeer l buudjihaaj

  9. Зочин

    илжгийг бууд

  10. Иргэн

    Хүнд нүүрээ харуулж чадахаа байсан бол хурдан нүхэндээ орох нь дөхөж дээ

  11. Иргэн

    Хүнд нүүрээ харуулж чадахаа байсан бол хурдан нүхэндээ орох нь дөхөж дээ

  12. ард

    Йим бодит хэргийг илрүүлж чадахгүй МОНГОЛ УЛСЫН хууль хүчний байгуулга жинхэн ялзрал мѳнүү

  13. Зочин

    Er n hun alchihsan huniig yug n umguuldug ym hiisen hereg n il bhad yliig ugvul barav

Сэтгэгдэл үлдээх