ЭМЯ: 17 хоногийн турш халдваргүйжүүлэлт хийсэн газраас коронавирус илэрсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 3769

ЭМЯ: 17 хоногийн турш халдваргүйжүүлэлт хийсэн газраас коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамны энэ сарын 24-ний хурал өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдаж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АНУ-ын Элчин сайдын яам, ДЭМБ-ын төлөөлөгч нар оролцож байна. 

АНУ-ын Элчин сайд Эрүүл мэндийн яамны хуралд оролцож, манай улсад 3.3 тэрбум төгрөгийн хандив өгч буйгаа мэдэгдэв. Уг хандивын мөнгөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ, мэдээлэл технологийн харилцаа холбоог сайжруулах, усны хангамж, коронавирусийн халдварын дүн шинжилгээнд зарцуулна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас коронавирусийн халдварын эсрэг үйл ажиллагаанд 500 мянган ам.доллар зарцуулахаар болжээ. Уг мөнгийг хүүхдүүд тэдний гэр бүлд зарцуулах гэнэ. 

24 цагийн цэцэрлэгт хамрагддаг 2-5 насны 1900 гаруй хүүхдүүдийн нөхцөл байдлыг НҮБ-ын Хүүхдийн Сан судалж үзэхэд, 17 хувь нь буюу 280 гаруй хүүхэд хоол хүнсний дунд буюу өндөр эрсдэлтэй байсан. Ингээд зорилтод бүлгийн дээрх хүүхдүүдийн гэр бүлд хоол хүнсний хангамжаар тусалсан. Түүнчлэн халдварын үед гэр бүл дотор сэтгэл зүйн хямрал үүсэж байгаа тул үүнийг хэрхэн даван туулах талаар зөвлөмж хүргэнэ. Үндэсний хэмжээнд гар угаах томоохон арга хэмжээ авч сургууль, цэцэрлэгт нь гар угаах савах, гар ариутгагч өгнө. Эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа хүүхдүүд болон өрхүүдэд анхаарал хандуулан дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг билээ хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс дурдлаа. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  “Энэ чухал үед бидэнтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр ДЭМБ-ын 195 гишүүн орны 194-д нь COVID-19 халдвар тархжээ. . Энэ нь COVID-19-ийн халдвар ямар хорон чанартай гэдгийг илэрхийлж байна.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Бид шинэ коронавирусийн тархалтыг хөл бөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт шаардлагатай бөгөөд дайралтад бэлтгэх цаг үе ирсэн гэж хэлж байсан. Энэ нь Эрүүл мэндийн салбарыг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах санамжийг өгсөн гэж бид хүлээн авч байгаа.

Хэдийгээр АНУ өөрсдийн байдал амаргүй байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаад АНУ-ын Засгийн газарт дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхний ДЭМБ-аар дамжуулж байгаа хандивыг бид иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно" гэлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Бид вирусийн эсрэг дандаа хамгаалах арга хэмжээ авах биш вирусийн эсрэг дайрах цаг үе ирж байна. Иргэдийн зүгээс 323002 гэсэн утсаар мэдээлэл өгч байгаа. . Иймээс орчны цэвэрлэгээг сайн хийж, өөрийн ариун цэврээ сайтар сахихыг дахин анхааруулж байна” гэсэн юм.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Их Британи улсад 6650 хүн халдвар авч, 335 хүн нас бараад байна. Тус улсын Ерөнхий сайд ард иргэддээ мэдэгдэхдээ цар тахлын үед улс орнуудад амьсгалын аппарат, эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй байгаа тул аль болох гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмчлэх хэрэгтэй гэсэн юм. Дасгал хөдөлгөөн хийхээр бол ганцаараа хийх хэрэгтэй.

АНУ-д нэг хоногийн дотор 100 гаруй хүн нас бараад байна. Олон мужийн удирдлагууд ард иргэдээ гэрээсээ гарахыг хориглоод байгаа юм. Хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол үүсэж байгаа тул .

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: 3347 иргэн тусгаарлагдан ажиглагдсанаас өнөөдөр 2057 иргэн тусгаарлалтад байна. 24 цагийн дотор Орхон аймагт 42, Баян-Өлгий аймагт 33, Дархан-Уул аймагт 4, Сэлэнгэ 2, Дорнод аймагт 18 иргэн ОХУ-аас орж ирсэн. 297 эмч, эмнэлгийн мэргэжилтэн халдвартай болон тусгаарлалтад байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Эмчилгээ оношлогоондоо байнга нотолгоонд суурилсан зүйлсийг хэрэглэж байгаа. Үүнд хүчилтөрөгчийн эмчилгээ, халдвараас сэргийлсэн антибиотик эмчилгээ, дархлаа сэргээх, сийвэн сэлбэх эмчилгээ, уламжлалтын эмчилгээнүүдийг хэрэглэж байгаа. .

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээгээр  COVID-19 илрээгүй. Өмнө нь 24 хүнээс шинжилгээ авсан, вирус илрээгүй. Үлдсэн 140 гаруй хүний шинжилгээг өнөөдрөөс авч эхэлнэ. Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүнээс вирус илрээгүй. ХӨСҮТ-д 289 хүн хяналтад байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх