LIVE: Сумо бөхийн хару башё 13 дахь өдөр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Сумо 4924

LIVE: Сумо бөхийн хару башё 13 дахь өдөр

 

12 өдрийн дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал өвдөг шороодсоноор маэгаширагийн 13-т эрэмбэлэгдэж буй Аоияама башёг ганцаараа 11 даваа, нэг унаатайгаар тэргүүлэх болсон юм. Хару башёгийн 12 дахь өдрийн тоймыг ЭНД дарж нөхөж үзнэ үү. 

Өнөөдөр их аварга Хакухо М.Даваажаргал /10-2/ секиваке Асанояаматай /10-2/ барилдана. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн жил хоёр удаа учраа таарах бүрийд их аварга давж байлаа. Харин Какүрюү М.Ананд /10-2/ аварга озеки Такакейшотой /6-6/ барилдана. Тэд дөрвөн удаа учраа таарч барилдахад Какүрюү аварга гурван удаад нь давсан хэдий ч хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны хару башёд Такакейшо аваргыг даваад байгаа юм. 

Жич: Тухайн өдрийн барилдааны шууд дамжуулалтын бичлэг барилдаан дуусахад устдаг тул та үзэж амжаагүй бол маргааш өглөө нийтлэгдэх тойм бичлэгийг хүлээн авч үзэх боломжтой.

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх