ШУУРХАЙ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 5765

ШУУРХАЙ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжлээ

УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг дэд хорооны таван гишүүн гаргажээ

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Мөрдөн байцаалтын ажилд саад болж байна, мөрдөн байцаалтын нууцыг задруулж байна. УИХ-ын гишүүний албан тушаал, бүрэн эрх нь нь саад болж байна гэж УЕП Б.Жаргалсайхан хэлсэн. Иймд бид УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шалгуулаад ирээ гэсэн байр суурийг баримталлаа. Гэхдээ өөр зүйл рүү хадуураад шалгаад явчих вий, гол зүйлээ шалгаасай гэж дэд хорооны гишүүд санаа зовж байсан. Прокурор хяналт тавьж байгаа, УЕП өөрөө энэ саналыг оруулж ирсэн учраас хариуцлагыг цаашид хүлээх байх.

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Бид саналаа өгнө. Үүний дараа холбогдох байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулган асуудлыг авч хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана" гэлээ. 

Уг хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр оролцож, зарим зүйлд тайлбар хийжээ. Уг хуралдааны дараа бид УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим асуудлаар тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Эцсийн шийдвэр гарахад холбогдогч хүмүүс байж болохгүй нь ойлгомжтой шүү дээ. Иймээс би гараад ирлээ. Сая дахин намайг дууддаг нь Хөдөлмөр эрхлэлтийн мөнгө төгрөгийг захиран зарцуулах журамд нэршил үг томьёоллын хувьд ижил төстэй зүйлс их байна. Салбарын хүн хүртэл өөрөө будилдаг зүйл дээр би орж тодруулга мэдээлэл өглөө. Мөн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх УИХ-ын чуулганы хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавьлаа. Ирэх долоо хоногт холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх нь тодорхой.

Талийгаач Б асуудлаар намайг яллагдагчаар татаж шалгасан зүйл байхгүй. Гурван удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Одоо шалгаад байгаа үндэслэл нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал зүйл ярьсан гээд байгаа юм. Би худал мэдүүлэг өгөөгүй гэдгээ сая хэллээ. Хэрэв намайг ийм үндэслэлээр яллах бол гурван төрлийн шийтгэл оноож болох юм.

Нэгдүгээрт, 4,5 сая төгрөгийн торгуультай

Хоёрдугаарт, Зургаан сарын хугацаанд нийтийн хөдөлмөр эрхлэх /цас цэвэрлүүлэх ч юм уу/

Гуравдугаарт, Зургаан сарын хугацаанд гадаадад зорчих эрхийг нь хасах

Эдгээр зүйлчлэлийн нэгээр шүүхийн шийдвэр гарч ялладаг зүйл ангиар намайг буруутгаад байгаа юм. Би худлаа яриагүй гэдгээ нотолсон. Өргөдлөө өгсөн. Лабораторийн шинжилгээгээр шалгаач гээд.

Уржигдар /2020-01-22/ талийгаач Б-ын ар гэрийнхэн болон өмгөөлөгч н.Батхуяг нар маш ноцтой мэдээлэл хийж ХБХ зарласан. 

Тавдугаар сарын 20-ны өдөр миний хийсэн мэдээллийг гуйвуулсан. Мөн полиграфф тестийн хариуг санаатайгаар буруу мэдээлсэн. Зураг эдр үзүүлсэн. Боолтоос үүсдэг улайлт гэх мэт зүйл ярьсан. Намайг хамаатуулж зодоонч цохионч гэж ярьсан.

Энэ үйлдлүүдээр нь би цагдаад гурван төрлийн гомдол гаргалаа.

8 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Хөөе энэ хүүр чинь өөрөө ялаа төлөвлөж болж байгаам уу овоо муу гар юм

  2. Иргэн

    Хөөе энэ хүүр чинь өөрөө ялаа төлөвлөж болж байгаам уу овоо муу гар юм

  3. Зочин

    Нямаа ямар санал өгсөн болоо

  4. Зочин

    Энэ НОЦТОЙБАЯР АЛУУРЧИН гэмт хэрэгтэнг ХЭН өмөөрж хамгаалах юм??? СОНГУУЛИЙН өмнө БҮГД өөрт ХАМГИЙН ОЙР байдаг өөрсдийнхөө АРЬСАА бодож энэ танхай-хүчиндэгч-хулиган-АЛУУРЧНЫГ түлхэн биздээ??? Ёстой л НОЦТОЙБАЯР юмдаа,энэ гар!

  5. Дорж

    Ер нь бол чи оролцсон нь тодорхой л байгаа ш дээ. Чи юм бүхэнд оролцож далчиганаж явдаг, ес зүйгүй, УИХ- ын гишүүн байх эрхгүй хулгайч шүү. Чамайг ингэж дальчигануулж байгаа, мөнгөөр зодож төрийг бузарлаж байгаа өгөр Нямтайшир хурдхан үхээсэй. Тэгвэл чи хэнч биш болж, жолооч, бие хамгаалагчдынхаа гарын шүүшийг амсаж эхлэх болно.

  6. Зочин

    notstoi

  7. Зочин

    Сайхан залуу байсан, нүд нь хөхөрчихсөн бна, юу л болоод бна даа, үнэн зөв шийдэгдээсэй. Хэн ч байсан Монгол хүн, нэр хүндийг нь хамаагүй унагаж болохгүй байх. Талийгчийн ар гэрийнхэнд бүр хүнд байгаа, гэсэн ч алуурчинг үнэн зөв олоосой доо.

  8. Bartsad arilgagch

    Hul mulunduu tarwaganii shagai olj zuidgiimuu yadgiin .eswel mungutei um chini hamba lamaar hiimoriin san tawuildgiimuu

Сэтгэгдэл үлдээх