ВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Спорт 2357

ВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ

 

1989 оноос хойш зохион байгуулагдаж буй эрэгтэйчүүдийн клубын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд дараах дөрвөн баг өрсөлдсөн юм. 

  • Бразил улсын Сада Крузейро клуб /2019 оны Өмнөд Америкийн аварга/
  • Катар улсын Ал Рейн клуб /2019 оны ази тивийн хүрэл медальт/
  • Италийн Кусин Лубе Сивитанова клуб /2019 оны Европ тивийн аварга/
  • ОХУ-ын Зенит Казан клуб /2019 оны Европ тивийн мөнгөн медальт/

Тэмцээний эхний өдрөөс клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медаль (2017, 2018) Италийн Лубэ Сивитанова клуб учраа таарсан өрсөлдөгчдөө илүүрхэн хожсоор аваргын цомыг өргөлөө.

Тэд хэсэгтээ дараах тоглолтуудыг хийсэн байна. 

  • Катарын Ал Рейн клубыг 3:0
  • Бразилын Сада Крузейро клубыг 3:0
  • ОХУ-ын Зенит Казан клубт 2:3 харьцаагаар ганц хожигдсон.

Хагас шигшээд:

  • Катарын Ал Рейн клубыг 3:0

Шигшээ тоглолтод:

  • Бразилын Сада Крузейро клубыг 3:1 харьцаагаар хожлоо. 

2019 оны эрэгтэйчүүдийн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг клубуудын гурван удаагийн дэлхийн аварга Бразилын Сада Крузейро клуб, хүрэл медалийг 2017 оны клубуудын дэлхийн аварга ОХУ-ын Зенит Казан клуб шалгарлаа. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх