ВИДЕО: Төрийн албан хаагчдийн зарлагыг бүртгэдэг болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Видео мэдээ, Хууль эрхзүй 1526

ВИДЕО: Төрийн албан хаагчдийн зарлагыг бүртгэдэг болно

 

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр нэгэн хэлэлцүүлгийг иргэд, төрийн албан хаагчид болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан зохион байгууллаа. Манай улсад авлигын эсрэг хууль батлагдаж, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг мэдүүлгийг аваад 10 жил болж байна.

Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд олсон орлогоо хуулийн дагуу олсон уу, тэдний гэр бүлийн гишүүний өмчлөл байгаа эд хөрөнгүүд ч хуулийн дагуух орлого уу гэдгийг нягталдаг. . Иймд өнөөдрийн хэлэлцүүлгийн нэг чухал зорилт нь төрийн албан хаагчдийн хөрөнгө орлогыг үнэн зөв мэдэхийн тулд иргэдтэй хамтран ажиллах, тэдний оролцоог нэмэгдүүлэх юм.

Албан тушаалтны хөрөнгө орлогын тухай мэдээллийг улсын нууцаас гаргаснаас хойш 10 жил өнгөрсөн ч дөнгөж энэ оноос эхлэн онлайнаар 40 гаруй мянган төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдээлэл ил тод мэдээлэгддэг болжээ.

Гэхдээ НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид манай улс нэгдсэн учраас хөрөнгө орлогын мэдүүлгийг дэлгэрэнгүй, олон нийтэд ойлгомжтой мэдээлэх үүргийн хүрээнд зөвхөн орлого биш зарлагын мэдээллийг ч хүргэх ёстой.

  Гэтэл.

Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх хэлэлцүүлгийн үеэр Авлигын эсрэг тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, санхүүгийн байгууллагаас мэдээлэл авах эрх зүйн орчинг сайжруулах, төрийн бус байгууллагын оролцоог сайжруулах талаар талууд санал нэгдэв.

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ингэх тусам улам л арга нь нарийсаад, өөр хүний эсвэл байгууллагын нэр дээр гүйлгээ хийж, орлого зарлагаа үнэнээр нь мэдүүлдэг хүн байхгүй болно шүү дээ. Наанатай цаанатай бодолцож шийдвэр гаргаач.

Сэтгэгдэл үлдээх