LIVE: Залуучуудыг 500 ажлын байранд зуучлах үзэсгэлэн яармаг болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1289

LIVE: Залуучуудыг 500 ажлын байранд зуучлах үзэсгэлэн яармаг болно

 

Гадаад оронд ажиллаж, амьдарч, сурч боловсрон, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучууд, гэр бүлийг эх орондоо суурьших, амьдрах орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажлын байранд зуучлах, гадаад улсын тэргүүн туршлага, өндөр технологи, шинэ санааг үндэсний технологи болгон нутагшуулах, гарааны компани эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас арваннэгдүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Уг үзэсгэлэн яармагийн талаар ХНХЯ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

"Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл" ТББ-ын тэргүүн А.Хосхүү:

-Гадаад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс 11 дүгээр сарын 09-ний өдөр “Хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар боллоо. Энэхүү хөдөлмөрийн яармагт маань үндэсний шилдэг 50 аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, 500 ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг орлон гүйцэтгэгч Н.Мандуул:

-Манай байгууллага ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил ийм өдөрлөгийг зохион байгуулахад 1100 гаруй гадаадад мэргэжил боловсрол эзэмшсэн залуучууд ирж оролцоод 70 нь шууд ажилтай болж байсан. Иймд өнгөрсөн жилийн туршлага дээрээ суурилаад зөвхөн гадаад хэмээн ялгахгүйгээр ажил идэвхтэй хайж байгаа гадаад дотоодод их дээд сургууль төгссөн залуучуудаа ажилд зуучилна. Ажлын байрны үзэсгэлэн яармаг маань МҮХАҮТ-ын байранд 11 дүгээр сарын 09-ний өдөр 12.00-16.00 цагийн хооронд болно. Та бүхэн маань идэвхтэй ирж оролцоорой.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх