LIVE: Улаанбаатар-Налайхын чиглэлийн 20.9км зам нээлтээ хийлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Видео мэдээ, Нийгэм 2135

LIVE: Улаанбаатар-Налайхын чиглэлийн 20.9км зам нээлтээ хийлээ

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төсөл"-ийн нээлтийн ажиллагааг шууд дамжуулан хүргэж байна. 

Нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцож байна. 

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ бол хурдны зам биш гэдгийг жолооч нарт анхааруулж хэлмээр байна. ТЦА энэ мэдээллийг ард түмэнд сайн хүргэх ёстой шүү. Энэ замыг барьж байгуулсан компанийн хамт олонд талархал илэрхийлье. 60 жилийн настай зам нээлтээ хийлээ" хэмээн хэллээ. 

Гацууртын уулзвараас Налайх, Чойрын чиглэлийн автозам нь хоёр урсгалтай, 26 метрийн өргөнтэй, зорчих хэсгийн дөрвөн эгнээтэй, нийтийн тээврийн долоон зогсоол, буцаж эргэх дөрвөн уулзвар, хүн мал зорчих дөрвөн нүхэн гарц, явган хүний долоон гүүрэн гарцтай. Голоороо тусгаарлагч бетон зурвас, хөвөөтэй. Явган хүний болон дугуйн замтай дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн бүтээн байгуулалт юм.

Өнөөдөр уг автозамын зөвхөн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн дугуйн болон явган хүний зам, явган хүний зам гүүрийн барилгын ажил үргэлжлэн явагдаж 2020 оны долдугаар сард бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх