Хагибис хар салхины улмаас таван хүн амь үрэгдэж, 41000 өрх гэрэл цахилгаангүй болжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Дэлхий дахинд 2785

Хагибис хар салхины улмаас таван хүн амь үрэгдэж, 41000 өрх гэрэл цахилгаангүй болжээ

 

Энэ жилийн хамгийн хүчтэй, хор хөнөөл дагуулсан Хагибис хар салхи энэ бямба гарагт Япон улсын нутаг дэвсгэрийн дайран өнгөрлөө.

. Мөн Япон даяар 90 гаруй хүн бэртэж, гэмтсэн байна. Японы зүүн хойд бүсийн 41,000 өрх гэрэл цахилгаангүй болсныг Tohoku Electric Power компани мэдээлжээ.

Японы Хоншү арлын 6 сая оршин суугчид орон гэрээ орхин нүүх зөвлөмж хүргүүлсэн юм.

Ням гарагийн өглөөнөөс эхлэн Токио хот, Японы төв болон зүүн бүс нутгуудад онц байдлыг хэсэгчлэн цуцалж, хурдан галт тэрэгний үйлчилгээнүүд сэргэж эхэлсэн байна.

Токио хот орчим болон зүүн хойд бүс нутгийг дайрсныхаа дараа уг байгалийн үзэгдэл Японы арлуудыг орхиж, Номхон далайн гүн рүү шилжиж байна.

Далайн хар шуургатай холбогдуулан Япон Улсад буй манай иргэд дор бүрнээ анхаарал сэрэмжтэй байж, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага, онцгой байдал эрхэлсэн нэгжээс олон нийтэд түгээж буй мэдээ, мэдээлэл, зааварчилгаанд анхаарч, аюулгүй байдлаа хангахыг хүсье.

Шаардлагатай үед энэ хаягаар орж, тус ЭСЯ-тай холбогдоно уу.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх