LIVE: АНУ-ын найруулагчдын холбоо: Монголд Холливудын кино зураг авах бүрэн боломж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Соёл урлаг, Видео мэдээ 1794

LIVE: АНУ-ын найруулагчдын холбоо: Монголд Холливудын кино зураг авах бүрэн боломж байна

 

Монголын үндэсний кино хорооны урилгаар АНУ-ын найруулагчдын холбооны байршлын менежер Триш Грей Монголд хүрэлцэн ирээд байна. 

Монголын үндэсний кино хороо нь 2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр дэлхийн олон улсын 300 гаруй кино хороодыг нэгтгэсэн “Association of Film Commissioners International” /AFCI/ буюу Олон улсын кино хороодын ассоциацийн албан ёсны гишүүн
болжээ. Ингээд тус хорооны ерөнхийлөгч М.Оргил болон АНУ-ын найруулагчдын холбооны байршлын менежер Триш Грей нартай ярилцлаа. 

 

Монголын үндэсний кино хорооны ерөнхийлөгч, продюсер М.Оргил: 

-АНУ-ын найруулагчдын холбооноос төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь бидэнд маш том боломжийг олгож байна. Өмнөд Солонгост ажиллаж байгаад Монголд хүсэлт гарган хүрч ирсэн. Монголын кинонд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судалж байна.

Тодорхой хэлбэл, Монголын хөдөө орон нутаг болон төв суурин газрын кино зураг авч болох байршлуудыг . Монголын эдийн засагт асар их үр өгөөжтэй. Маш олон ажлын байр бий болдог. Монгол кино Холливуд руу гарах гарц бас нээгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. 

Холливудын кино зураг авалт Монголд хийхийн тулд киноны хууль чухал байгаа. Би яаманд газрын даргаар ажиллаж байхдаа хуулийн төсөл өргөн барьсан боловч, энэ ажил удаашралтай байгаад сэтгэл дундуур байдаг. Манай хороо хууль гарахыг хүлээгээд суухгүй байгаа. Ажлаа хийгээд явж байгаагийн нэг нь Триш Грейгийн ажлын айлчлал юм. 

 

АНУ-ын найруулагчдын холбооны байршлын менежер Триш Грей: 

-Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Холливудын кино зураг авах бүрэн боломж байна. Үүний тулд зарим ажлуудыг хийх хэрэгтэй байна. Зарим хол байршлуудад зураг авахын тулд дэд бүтэц их чухал байна. Гэхдээ болохгүй зүйл огт байхгүй. Кино зураг авалт дэлхий дээр өдөр бүр хийгдэж байдаг шүү дээ. 

Дэлхийн байршлын менежерүүдийн холбоо гэж байдаг. Тэрхүү холбоотой миний бие нягт хамтран ажилладаг. 

. Монголд дэлхийн хаана ч байдаггүй, харьцуулшгүй байршил, газрууд байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх