LIVE: Д.Лүндээжанцан: Сонгуулийн тухай ярихгүй, дараагийн ажилдаа орцгооё гэж тохирсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 1168

LIVE: Д.Лүндээжанцан: Сонгуулийн тухай ярихгүй, дараагийн ажилдаа орцгооё гэж тохирсон

 

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээсэнтэй холбоотой УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас ээлжит бус сонгууль болон намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар тодруулга авлаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

-Ээлжит бус сонгууль болохгүй гэж ярьсан. Ээлжит бус сонгууль бол дүрэмтэй, журамтай, хэн хүний хүслээр хийгддэг зүйл биш. УИХ-ыг тар гэж Ардчилсан нам хавраас хойш ярьсан. Үүнээс улбаалаад зарим гишүүн ээлжит бус сонгууль явуулъя гэж ярьсан юм байна лээ. 51-ээс дээш гишүүн байж байж шийдэгддэг учраас сонгуулийн тухай ярихаа болъё, дараагийн ажилдаа оръё гэж тохирсон. 

Намрын ээлжит чуулганаар ҮХНӨ-ийн төслийг эцэслэнэ. АНСА явуулахаар шийдсэн. Үүнтэй уялдаад, засаг захиргааны шинэчлэл хийгдэнэ. Хуулиудад өөрчлөлт орно. Сонгууль болон шүүхийн тухай гээд миний мэдэж байгаагаар том хуулиуд хүлээж байна.  

1 Сэтгэгдэл

  1. зочин

    Одоо сонгууль ойртоод байхад юун АСНА өөрчлөлт вээ. Энэ хөгшин үхвэл таарна. Өөрөө хууль ярина тэгээд хуулиа дураараа зөрчинө өөрчлөнө.

Сэтгэгдэл үлдээх