LIVE: Х.Мандахбаяр: Н.Өнөрцэцэг улс төрчийг шантаажлаагүй. Харин сэтгүүлчийг шантаажилсан улстөрч ёс зүйгүй байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 2238

LIVE: Х.Мандахбаяр: Н.Өнөрцэцэг улс төрчийг шантаажлаагүй. Харин сэтгүүлчийг шантаажилсан улстөрч ёс зүйгүй байна

 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Энэхүү хурлыг зохион байгуулахын тулд сүүлийн үед маргааны сэдэв болоод буй "Монполимет"ийн 10 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдох хоёр талыг хуралд урьсан боловч, УИХ-ын гишүүн Д.Гарамжав албан бичиг ирүүлээд, хуралд ирэхээс татгалзжээ. Харин zarig.mn-ий эрхлэгч Ц.Өнөрцэцэг хүрэлцэн ирсэн байна.  

Тус сайт Монголбанкны эх сурвалжаар "Монполимет" ХХК-ийг улсаас 10 тэрбум авсан гэх баримтыг гаргаж ирсэн. Гэтэл энэ мэдээлэл цацагдсаны дараа буюу өчигдөр тус сайтыг хакердсан хэрэг гарсан. Иймд МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс энэхүү хурлыг зарлажээ. 

 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
-МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс өнөөдрийн хэвлэлийн хурлыг албан ёсоор зарлан хуралдуулж байна. Сүүлийн өдрүүдэд зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Энэ мэдээллийнхээ хариуцлагыг Н.Өнөрцэцэг хүлээнэ гэж би ойлгож байгаа. Харин дэлгэсэн мэдээлэл нь үнэн бодит уу, үгүй юу? гэдэг нь тодорхой болох байх.

Харамсалтай нь, сүүлийн өдрүүдэд Н.Өнөрцэцэг болон зариг.мн сайт руу дайрч доромжилсон үйлдэл маш их гарлаа. Нийгэм хоёр тал болж хуваагдаад, худал үнэн нь тодорхойгүй маш их мэдээлэл цацлаа. Энэ асуудлын хоёр тал өнөөдөр зэрэгцэж суугаад өөр өөрийнхөө байр сууриа зэрэг илэрхийлж, хайнаа салгах ёстой гэж үзсэний дагуу өнөөдрийн хурлыг хийж байна. Хэрвээ тэгэхгүй бол сэтгүүлчийн, сэтгүүлзүйн салбарын нэр хүнд унана.

. Н.Өнөрцэцэг баримттай мэдээлэл цацсан бол Н.Өнөрцэцэг рүү дайрахаа яг одооноос зогсоох ёстой. Сэтгүүлч хүн Монголын ард түмнийг үнэн бодит мэдээллээр хангахаар ажиллаж байгаа. Танай сайт яг ямар мэдээлэл цацсан бэ? Үүнийхээ үнэн бодит гэдгийг баталж чадах уу? Энэ мэдээллийг цацсаны дараа ямар үйл явдал болсныг хэлж өгөөч?


Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг:
-Би энэ хэвлэлийн хуралд ирэхгүй байя гэж бодож байсан. Гэхдээ нэг талаас МСНЭ, нөгөө талаас УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ирнэ гэсэн учраас ирж оролцлоо. Би улсын мөнгө шамшигдсан баримтыг ил болгосон. Би энэ баримтыг гаргахдаа дараах эх сурвалжийг ашигласан. Нэгдүгээрт, www.shuukh.mn сайтад гарсан шүүхийн шийдвэр, хоёрдугаарт, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлт байгаа.

“Монполимет” ХХК нь Монголбанктай 2003 оноос эхлэн хамтарч эхэлсэн байдаг. Энэ ажлын улмаас Монголбанк 10 тэрбум төгрөгөөр хохирч, уг хохирлыг нь “Монполимет” ХХК төлнөө гэдгээ илэрхийлсэн байдаг. Улмаар уг төлбөр бага багаар төлж эхэлсэн байдаг.
Ц.Гарамжав гишүүн сүүлийн үед ганц нэг хэвлэлд ярилцлага өгөөд байгаа. Уг ярилцлагадаа бид Монголбанкинд өглөггүй, харин ч авлагатай гэж ярьсан байна билээ. Хэрвээ Ц.Гарамжав гишүүн буруугүй байсан бол шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр энэ хэргийг хааж өгөөч гэдэг хүсэлтийг гаргахгүй байх байсан.

Ц.Гарамжав гэдэг хүн хуулийн хугацааг амьсгаа даран тоолон хүлээж байгаад Монголбанкны эрсдэлийн сангаас авсан 10 тэрбум төгрөгийн мөнгөө хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаалгаж чадсан байна. Монголбанкнаас тайлбар авах гэхээр ямар ч хариу өгөхгүй байгаа. Яагаад эрсдэлийн сангаас 10 тэрбум төгрөг гаргаж, Монполиметэд өгсөн юм бэ гэдгийг л би асууна.
Цементийн үйлдвэртэй, уурхайтай, баян хүнтэй шалдан сэтгүүлч тэмцэнэ гэдэг мэдээж хэцүү байна. Гэхдээ би хоосон зүйл яриагүй. .


МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
-Өнөөдөр сэтгүүлч хүн баримтыг илчилснийхээ төлөө улс төрчдөд, УИХ-ын гишүүнд шантаажлуулж байна. Үнэн бодит мэдээллийг гаргасан сэтгүүлчээ хамгаалах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол бид 30 жилд бий болгосон ололт, амжилтаа алдана. .

Н.Өнөрцэцэг улс төрчийг шантаажлаагүй. Харин сэтгүүлчийг шантаажилсан улстөрч ёс зүйгүй байна. Дахин Н.Өнөрцэцэг рүү дайрбал би дараагийн арга хэмжээгээ авна. Нэргүй, хаяггүй, эзэнгүй хуудаснаас Н.Өнөрцэцэг рүү дайрах ажил маш их явж байна. Ийм хуурамч мэдээлэлд битгий автаарай хэмээн ард иргэддээ уриалж байна. Сэтгүүлч хүн ганцаардах үе байдаг. Хэн ч сэтгүүлчийг хамгаалахгүй, дуугарахгүй байхад үнэний төлөө тэмцэх асар хүнд байдаг. Би сэтгүүлчийн шударга үйл ажиллагааг бодлогоор, үйл ажиллагаагаар хамгаална. Эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Цагдаа, тагнуул, кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хандаж, хуурамч мэдээлэл цацаад байгаа хаягны ард хэн байгааг илрүүлж хариуцлага тооцуулна. Сэтгүүлч хүн микрофоноо барьж очоод та яагаад 10 тэрбум төгрөгийн зээлээ Монголбанкаар хаалгаж байгаа юм бэ гэж асуусан нь шантааж биш.


Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг:
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэдэг хувь хүн рүү би дайраагүй. Тооны машинд багтахааргүй аймаар их мөнгийг яагаад ганцхан гишүүний өрийг дарахын төлөө Монголбанк төлж байгаа юм бэ? Бид ганц байрныхаа ипотекийн зээл болох 50 сая төгрөгийг төлөх гэж 20 жил болж байхад яагаад 10 тэрбум төгрөгийг Ц.Гарамжав ганцаархнаа авч байгаа юм. УИХ-ын гишүүн болохоор үхэн хатан тэмцээд байсан шалтгаан нь энэ байсан юм уу? гэж асуумаар байна. Хэрвээ гэж би ойлгодог.

1 Сэтгэгдэл

  1. DR. ADITY

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, เว็บไซต์: www.drpradhanurologist.com 91424323800802

Сэтгэгдэл үлдээх