LIVE: Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг нотлох баримт дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Хууль эрхзүй 2189

LIVE: Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг нотлох баримт дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал зургаан өдрийн турш хэлэлцээд өнөөдөр 18.40 цагт шүүх шийдвэрээ гаргалаа. Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Нийслэлийн прокурорт нь буцааж шийдвэрлэлээ.

Шүүхийн уг шийдвэртэй холбогдуулан өмгөөлөгчид болон хохирогч гэгдэж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийн зарим төлөөлөл үзэл бодлооо илэрхийллээ.

Тухайлбал, Т.Чимгээгийн ах:

-          "24 CD баримт байсан ч яагаад нотлох баримт болдоггүйг гайхаж байна. Шүүх бүрэлдэхүүнийг хангалттай ажиллалаа гэж үзэхгүй байна. Эрүүдэн шүүсэн нь нотлогдоод эдгээр хүмүүс суллагдах ёстой гэж би бодож байлаа. Харамсалтай байна"  гэлээ. 

Харин жагсагчдын төлөөл:

- "Манай мафийн бүлэглэл хүчтэй байгаа юм байна гэдэг нь харагдаж байна. Гэхдээ хүчирхэг зохион байгуулалт нь нуран унаж буй илэрхийлэл нь шүүх дундын байр суурь илэрхийллээ. Яллагдагчийг ялласангүй, цагаатгасангүй. Эрч хүчээ алдаж байгаа юм байна. Бидэнд цаашид боломж байгаа гэсэн үг. Бид зохион байгуулалттай байж чадвал яллагдах ёстой хүмүүс нь ялаа авна эгж итгэж байна. Шүүх засаглалд шинэлчлэл, шударга ёс харагдаж байна".

Т.Чимгээгийн өмгөөлөгч:

- "Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг зөв гэж үзэж байна. Шаардлагатай ажиллагаанууд хийгдэх ёстой".

Шүүгдэгчдийн өмгөөлөгч Б.Мэргэн:

- ". Гэмт хэрэг гэж үзэхэд хангалттай баримт цуглаагүй гэж үзсэн.  Би ерөнхий мэдээлэл өгөхөөс өөр мэдээлэл өгөх боломжгүй."

Бичлэг дээр Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нар ялтнуудыг зоддог шү дээ. Гэтэл шүүх хурал дээр гэрчээр оролцож байгаа нь зөв үү? Өмгөөлөгчид ямар байр суурьтай байна?

-          Янз бүрийн л байр суурьтай байна. Зодсон хүн нь зүгээр гэрч болно гэдэг ойлгоомжтой юм биш үү?

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Mafia jinhene yesoor mongol d noyrhojee nuraahiin tuld huuliaraa udirdagch nariig ustgald oruuldag hurts erdenet elbeg bayr jenko metiig ustgaj baij shudraga eos togtono

  2. зочин

    Жирийн иргэн байсан бол гэрч байсан байгаагүй ч яллачихна, луйварчдыг бичлэг нь байсан ч нотлогдоогүй хэмээн буцаана. Ж: Эхнийх нь М.Энхболд, араас нь Б.Хурц. Манай шүүх ингэж л ажиллаж байна. Жирийн нэгэн улс төрч Дашзэвэгт хүчиндэхийг завдсан гээд л ял өгчихсөн шүү.

Сэтгэгдэл үлдээх