Монголын таеквондогийн тамирчид дэлхийн дэвжээнд амжилт дүүрэн байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Таеквондо 3647

Монголын таеквондогийн тамирчид дэлхийн дэвжээнд амжилт дүүрэн байна

 

 

Ердөө хэдхэн хоногийн өмнө Иордан улсад зохион байгуулагдсан өсвөр үе, залуучууд, пара-таеквондогийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс пара-таеквондогийн төрлөөр Х.Энхтуяа алт, Г.Болор-Эрдэнэ хүрэл медаль, залуучуудын ангилалд Э.Эхо хүрэл, өсвөр насны ангилалд Т.Энхжин хүрэл медаль хүртсэн талаар бид мэдээлсэн билээ.

Мөн түүнчлэн Иорданы хун тайжийн нэрэмжит El Hassan Cup цомын тэмцээнд Дорноговь аймгийн тулаанч Э.Алтантуяа хүрэл медаль хүртсэн байна. Насанд хүрэгчдээс "Оюутны универсиад их наадам"-д үндэсний шигшээ баг, алдар спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр урамтай сайхан тулаануудыг үзүүлж монголын анхны мөнгөн медалийг хүртсэн ялалтын мэдээг манай сайтад нийтлэгдэж байсан нь саяхан.

Монголын таеквондочдын амжилт үүгээр зогссонгүй. БНСУ-д зохион байгуулагддаг олон улсын цуврал таван тэмцээнд Арслан, Олимп, Алдар спорт хороо, Нүүдэлчин, Торнадо Кик, Тулга, Налайх дүүргийн Соёмбо, Ривер, Нэгэн бүл зэрэг найман клубын 60 гаруй өсвөрийн тамирчид оролцож нийт 34 алт, 28 мөнгө, 43 хүрэл медаль хүртэж арвин амжилттайгаар эх нутагтаа ирлээ. Манай баг тамирчид тулаан, пүмзэ буюу тоот дасгалын төрлүүдэд оролцож оролцсон төрөл бүртээ шилдэг нь байж чадлаа. 

Энэ 2019 оныг "Монголын таеквондогийн холбоо"ГҮТББ олон улсын дэвжээнд монгол тамирчдын чансааг дээшлүүлэх зорилтот ажлуудын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил нь үр дүнгээ өгч амжилт дүүрэн байна. Хэдхэн хоногийн дараа Узбекистан улсын Ташкент хотноо өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох монголынхоо шилдэг тулаанчиддаа амжилтын дээдийг хүсэн ерөөж эх орныхоо төрийг далбааг Ташкентын тэнгэрт мандуулахыг хүсье. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх